СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ЭТТ-н 1072 хувьцааны мэдээллийг ТҮЦ машинаас авдаг боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны мэдээллийг өнөөдрөөс /2020-04-24/ эхлэн ТҮЦ машинаас авах боломжтой болжээ

Энэ асуудлаар Үнэт цаасны төвлөрсөн халгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаагаас тодруулж байна. 

-1072 хувьцаатай холбоотой мэдээллийг лавлагааг ТҮЦ машинаас авч болох уу?

-2011 онд ЭТТ ХК-ийн 20 хувь буюу ард түмэнд хувьцаа тараах, бүртгэх ажлыг манай төв хийсэн. Өнөөдрийн байдлаар 2 511 332 иргэн хувьцаа эзэмшиж байна. Өнөөдөр ЭТТ ХК-ийн хувцьаа эзэмшигчдийн хурал болж байна. 2011 оноос хойш хувьцааг бүртгэсэн учраас бүртгэлийн талаар иргэдэд мэдээлэл өгсөөр байна.

Хувьцаагаа ҮЦТХТ компанийн вэбсайтаар орж өөрийнхөө мэдээллийг буюу регистрийн дугаараа оруулж шалгана. Танд данс байна уу, тэдэн хувьцаатай байна гэх мэт. 

158989 мсж дугаараар регистрийн дугаараа явуулаад дээрх мэдээллийг мөн авч болно. 

Коронавирусийн тархалтаас үүдэж иргэдийг бөөгнөрүүлэхгүйн тулд ТҮЦ машиныг өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаандаа бүртгүүлж байна. Монгол Улсын хэмжээнд 119 ТҮЦ машин бий. 77 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь хөдөө орон нутагт.

Иргэн өөрөө ТҮЦ машин дээр очоод иргэний үнэмлэхээ хийж, хурууны хээгээ уншуулна. Хувьцаа гэсэн товчлуурыг дарахад ямар ямар хувьцаатай, ямар үнэт цаасны компани дээр байна, ЭТТ ХК-ийн ногдол ашиг орсон байна уу, цэнхэр ягаан тасалбарын эрх байна уу гэх мэт мэдээллээ бүрэн авч болно. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.