СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-04-23

LIVE: Д.Оюунхорол: Гамшгийн нөхцөл үүссэн үед эмзэг бүлгийн иргэдээ дэмжих нөөцтэй баймаар байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн /2020-04-23/ нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцсэн.

Харин үдээс хойшхи нэгдсэн чуулганаар Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дээрх саналыг хэлсэн юм.

Тэрбээр, Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийгмийн хэвийн үйл ажиллагааг хангах эрх зүйн орчин илүү боловсронгуй болох байх. Ковид-19-ийн тухай хууль бол /Цар тахлаас урьдчилан сэргийлэх хууль/ нэг удаа хэрэглээд хаагдах ёстой хууль. Гамшгаас хамгаалах тухай хууль бол байнга мөрдөгдөх ёстой. Энэ хоёр хуулийг нийлүүлж, цогцоор нь шийдвэл яасан юм бэ.

Мөн одоо маск зүүгээгүй иргэдээ 150 000 төгрөгөөр торгоно гэсэн шийдвэр хэрэгжиж байна. Коронавирусийн тархалтаас үүдэж зарим хүн ажлын байргүй болж байна, дийлэнхи хүмүүсийн орлого буурч байна. Гэтэл ийм хүнд үед нь иргэдээ ийм өндөр төлбөрөөр торголгүй эхний ээлжинд 30 000-40 000 төгрөгөөр ч юм уу торгож болохгүй юу?

Мөн орлогогүй байгаа нийгмийн эмзэг бүлгийг /хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан/ дэмжих үүднээс витамины багц, хүнсний талон гэх мэт нийгмийн халамж үзүүлдэг заалт оруулмаар байна" гэсэн юм. 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж нийт гишүүдийн 71,4% нь үзлээ. Хуулийг нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороод руу буцаалаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.