СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-23

LIVE: ХӨСҮТ: Халдвар авсан тээврийн жолоочийн хүү аав, ээжтэйгээ уулзаагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны /2020-04-23/ 11:00 цагийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна

ЭМЯ: Коронавирусийн халдварын улмаас өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 184 мянган хүн нас барж, 1,7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

БНХАУ-ын эмч нар коронавирусийн 30 омог байна гэж үзлээ. Европ, АНУ-ын Нью-Йорк хотод хамгийн хортой вирус тархсан.

COVID-19 анх тархсан цагаасаа хойш генийн хувьд 19 удаа хувирч өөрчлөлтөд оржээ 

ДЭМБ: Африк тив, Төв болон Өмнөд Америк, Зүүн Европын улсуудад энэ халдвар улам тархах хандлага ажиглагдаж байна. Африк тивд тохиолдол сүүлийн гурав хоногт 250-300 хувиар нэмэгджээ. ОХУ, Беларус, Турк улсуудад халдварын тархалт улам бүр нэмэгдэж байна. 

ХБНГУ Ковид-19-ийн вакциныг гаргаж авч, хүний биед турших зөвшөөрлөө авчээ. 18-55 насны харьцангуй эрүүл 200 хүнийг хамруулах ба амжилттай болсон тохиолдолд хоёр дахь шатанд эрсдэлт бүлгийг хамруулна. 

ДЭМБ-ын Ерөнхий захирал: КОВИД-19 удаан хугацааны туршид бидэнтэй хамт байх болно

Сүүлийн 24 цагт хүн амын дунд тархалт өндөр байгаа орнуудад халдвар буурах хандлага гарч байна. Манай бүсийн 22 улсад халдвар бүртгэгдсэнээс Япон, Сингапурт тохиолдлын тоо өсөх хандлагатай байна. 

ХӨСҮТ: . ХӨСҮТ-д 159 хүн эмчилгээ хийлгэж байна. Төв лабораторит тандалтын шугамаар орон нутгаас 17 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Дархан-Уул аймагт байгуулсан шинжилгээний лаборатори ажиллаж эхэлсэн. Алтанбулаг боомтоор орж ирж буй жолооч нарыг хянах шийдвэр гаргалаа. ХӨСҮТ-ээс томилогдсон нарийн мэргэжлийн хүн ажиллаж байна. 

. Иймд та бүхэн стрессгүй байх хэрэгтэй. 

23 цагаас өглөөний 07 цаг хүртэл унтах юм бол хүний дархлаа сэргэдэг, залуужуулдаг процесс идэвхиждэг. Иймд та бүхэн нойр сайн авах хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.