Эрүүл мэндийн яамны /2020-04-22/ 11:00 цагийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна
Дэлхий даяар нэг өдрийн дотор коронавируст халдварын 72'932 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 2'553'435 боллоо.
Дэлхийд мөн нэг өдөрт 6896 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 177'293 болоод байна.
Одоогоор нийт 688'655 хүн эдгэснээр 1'687'487 идэвхтэй тохиолдол үлдсэний 57'241 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хамгийн өндөр нас баралттай өдөр боллоо
Манай хойд хөрш ОХУ-ын Буриадад 163, Эрхүүд 161 хүн нас барлаа. Иймд тус улсаас онцгой дэглэмийн үеийн журмыг хатуухан мөрдөж эхэллээ.
Япон улсад өчигдөр 390 тохиолдол бүртгэгдэж, 20 нас баралттай байна. Сингапурт улсад 1111 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн гурав хоногийн хугацаанд 3000 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ. Гадаадын цагаач ажилчдын дотуур байранд халдвар голомтлон тархаж байгаа тул сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 1 хүртэл хаалаа. Халдварын тархалтын хоёр дахь давалгаанд Сингапур өртөж, 9000 гаруй хүн халдвар аваад байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал өчигдөр ХБХ хийж, дараах мэдэгдлийг хийжээ. Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад халдвар улам бүр нэмэгдэж байна. Бүсийн улс орнууд хөл хорио тогтооход амаргүй шийдвэрүүд гаргасан. Улс орнууд хязгаарлалтын арга хэмжээг цуцлах, үргэлжлүүлэх гэх мэт амаргүй шийдвэрүүд гаргаж байгаа нь талархууштай. Цаашдаа халдварын эсрэг вакцин болон үр дүнтэй эмчилгээний технологи бий болоогүй байгаа тул хүмүүс хооронд зайнаас харьцах хэрэгтэй.
Цар тахлын хүнд үе бидний ард биш урд байна гэжээ.
Манай улсад ажиглалтад 1222 хүн байгаа бөгөөд шинээр 38 хүн нэмэгдэж, 43 хүн ажиглалтаас гарчээ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр 330 хүний шинжилгээ хийгдсэн. 2020-04-08-нд Сөүл-УБ онгоцоор ирсэн 280 зорчигчийн давтан шинжилгээ хийхэд бүгдээс нь вирус илрээгүй. Дөрвөн дүүргийн эмнэлэгт уушигны хатгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авч тандалт хийж байна. 25 шинжилгээ эрүүл гарлаа.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн коронавирустэй нь тогтоогдсон тээврийн жолоочтой хамт явсан жолоочийн эхнэрээс давтан шинжилгээгээр коронавирусийн 35 дах тохиолдол илэрлээ. Ингэснээр Монголд 35 тохиолдол илэрч, найм нь эдгэрсэн бөгөөд бусад нь эмчлэгдэж байна. Уг жолоочийн ойрын хавьтал болох 24 хүнийг тогтоож шинжилгээ хийсэн бөгөөд 23 нь сөрөг гарсан.
Уг гэр бүлийн хүмүүс хоёрдугаар сарын 21-нд Унгарын Будапешт хотоос нааш орж ирсэн. Дөрөвдүгээр сарын 8,9 ны үед халдвар авсан байж болзошгүй гэж таамаглаж байна.
Тэр өдөр Алтанбулаг боомтоор 32 машин орж ирсэн. 21 нь ОХУ-ын жолооч байсан тул буцсан. Үлдсэн 9 жолоочийн хоёр нь үлдээд бусад нь буцсан. Дараа нь дөрвөн жолооч эргэж ирсэн бөгөөд Сэлэнгэ аймагт тусгаарласан байна. Тав нь эргэж ирээгүй байна.
Энэ хүний ойрын хавьтлын 42 хүнийг /Дархан-Уул, Сэлэнгэ, Замын-Үүд/ тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Хяналт тавьсан хилийн байцаагч, гаалийн байцаагч, ачаа тээвэр буулгасан хүмүүс бүгд хамгаалалтын хувцастай үйлчилсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.