Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр /2020-04-20/ шатахуун импортлогч компаниудад гэнэтийн хяналт шалгалт хийх талаар мэдээлэл хийсэн.
Өнгөрөгч долоо хоногт шатахууны чанартай холбоотой олон тооны санал гомдол гарсан аж. Ялангуяа нэр бүхий компаниудаар үйлчлүүлэхэд шатахууны октан заасан хэмжээнд хүрэхгүй байна, чанаргүй шатахуун нь машин эвдэж байгаа тухай ярьж, холбогдох байгууллагуудад санал, гомдол багагүй ирсэн байна.
Энэ хүрээнд өнөөдөр зарим шатахуун түгээх станцуудад шалгалт хийж байна. Дээж авч байгаа бөгөөд шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарна гэж хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.