СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-24

Архичин гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх нь эмчилгээнд сайн нөлөөтэй хэмээв

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

Архидан согтуурах явдал нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болохоос гадна гэр бүл салалтын шалтгаан болж байна

Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран өнөөдөр архидан согтууралтаас үүдэлтэй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Л.Галбадар “. Архины донтолтыг сэтгэлзүйн аргаар эмчлэх нь зүйтэй байгаа” хэмээв.

. Архидан согтуурлаас урьдчилан сэргийлэх асуудлыг 10 жилийн сургалтын хөтөлбөрт хамруулж, архи уувал хүний элэг, нойр булчирхайд ингэж нөлөөлнө хэмээн бодиттойгоор сургалтад оруулах хэрэгтэй хэмээн үзэж байна.

Улсын хэмжээнд .

Сүүлийн үед эрүүлжүүлэгдсэн болон албадан эмчлэгчдийн тоо буурсан гэж тоон үзүүлэлт гарсан байгаа нь механик үзүүлэлт гэдгийг албаны хүмүүс дурдсан бөгөөд монголчуудын архины хэрэглээ багасаагүй хэмээв. Өнөөдрийн байдлаар 391 хүн тутамд нэг худалдаа үйлчилгээний цэг ногдож байна.

. Япон улсад архинд хамааралтай хүний эдгэрэлтийн байдлаас хамаарч 1-3 жилийн хугацаанд нийгмийн халамжид суурилсан хөтөлбөрт хамруулдаг байна. Түүнчлэн тухайн хүнийг архичин болсон гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх нь эмчилгээнд сайн нөлөөтэй хэмээн албаны хүмүүс ярьсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр нийгэмшлийн орчны нөлөөллийг бууруулах, уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрийг согтууруулах ундаагүй өнгөрүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ажил байнга явуулах, ялангуяа, өсвөр үе, залуучуудыг согтууруулах ундааны хэрэглээнээс хол байлгах шаардлагатайг оролцогчид онцолж байлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.