Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаан болж нөхцөл байдлаа бодитойгоор тодорхойлох, энэ чиглэлийг дадлага сургуулилт хийх үүрэг өгсөн. Тавдугаар сарын эхээр зохион байгуулахдаа иргэдийг бөөнөөр нь цугуулахгүй, хөл хорионы хатуу дэглэм тогтоосон учраас өөр байдлаар зохион байгуулна.
Хоёрдугаарт, Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлээр чартер нислэг зохион байгуулж, иргэдээ авна. Нэмж тавдугаар сарын 2-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотоос нислэг авна.
Өмнө нь тавигдаж байсан таван шаардлагаа /өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт/ тавина. Нэмж ЭМЯ-аас тавьсан хүсэлтийн дагуу гаднаас ирж буй иргэд шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавина.
Ес хоногийн өмнө мэдээлж байгаа нь шуурхай штаб дээр иргэдээс өргөдлүүд маш их ирсэн. Шуурхай штабын ажлын хэсэг дүн шинжилгээ хийсэн. ГХЯ-ны консулын газартай хамтарч ажиллаж буй.
Ингээд 48 цагийн дотор шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна. 48 цагаас өмнө шинжилгээ хийлгэсэн иргэн байвал чартер нислэгт суулгахгүй. Мөн 18 наснаас дотогш насны оюутнуудыг татаж авна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн байдлаар гадаадын 35 улсаас манай орны 9510 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Европт байгаа иргэдээ эх орондоо авчрах боломжийг хангах үүднээс Франкфурт хотыг МИАТ сонгосон. ЭСЯ-нд дээр шинээр бүртгэл хийхгүй. Өнөөдрийн байдлаар авсан мэдээлэл дээрээ тулгуурлаж УОК нэрсээ эцэслэнэ. Энэ дотор транзит зорчигчид орно. Нийт 250 зорчигч л авна. Дараагийн удаад үе шаттайгаар нислэгүүд зохион байгуулна.
Гуравдугаарт, Замын-Үүд дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх хүрээнд ажлын хэсэг гарч түр журам гаргахаар болсон. Ачаа тээвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хатуу шалгуур тавьж бна даа.Ингэж бхаар өөр гарц олмоор юм.