СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Сээсрэгдорж: COVID19-ийн эсрэг ашиглах нэг арга нь уламжлалт анагаах ухаан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монгол Анагаах ухааны дотор өвчин судлалын тэнхмийн багш, анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч С.Сээсрэгдоржтой коронавирусээс хэрхэн сэргийлэх, түүний эсрэг дархлааг хэрхэн тогтоох талаар ярилцлаа. 

-Дэлхий нийтийг түгшээгээд байгаа COVID19-тэй дүйлгэж үзэх өвчин уламжлалт анагаах ухаанд байдаг уу. Түүний онцлог юу вэ?

-Энэ вирусийг уламжлалт анагаах ухааны онолоор хижгийн халуун өвчин гэж үзнэ. COVID19-ийг Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлзүйгээр авч үзвэл гурван үе шаттай байхаар байна. Эхний эс боловсорсон үе нь 3-7 хоног. Энэ үеийг өвчний цус, тамирын цус хоёр сүү, ус нийлсэн мэт гэж тодорхойлж болно. Хүчтэй эм хэрэглэвэл эрүүл эс ч, өвчтэй эс ч үхэж болох үе. Иймээс боловсруулах зарчим баримтлах буюу сүү, ус хоёрыг ялгаж, өвчнийг голомтлог байдалд оруулах арга хэрэглэнэ.

Хоёрдугаар үе нь, Боловсрох чөлөөгүй анисанд буусан халуун үе буюу дүрэлзсэн гал шиг амь насанд аюултай үе болох 6-9 хоног. Эмчилгээний арга нь “Хавцал газар өстөн дайсантай уулзсан мэт”- ээр засна. Буцах газар, эргэх арга байхгүй, чи юү, би юү гэсэн асуудал юм. Иймд хижиг өвчнийг анагаадаг “Ноён мэт хүчтэй” найрлага хэрэглэнэ. Үүнээс цааш Уул талын завсрын үе байна. Хувь хүний бие махбодийн онцлогоос шалтгаалах 14 хоног. Эргээд халуун болох, эсвэл өөр өвчин рүү шилжиж магадгүй эгзэгтэй үе учраас хийг нь анхаарч эмчлэх ёстой. Эдгээр эмчилгээг

- COVID19-ийн халдвар эрчимтэй тархаж байгаа цагт нийт иргэд юу анхаарвал зохилтой вэ? 

-Одоо монгол нутагт хавар болж байна. Урин цаг ч гэлээ, хамгийн их өвчин дэлгэрэх эгзэгтэй, эрсдэлтэй цаг. Гадаадаас монголчууд олноороо ирж байна. Хорио цээр удаан үргэлжлэх шинжтэй. Уур амьсгалын хувьд, өвөл хурж байсан бадгана одоо сэргэнэ. Өвөл хүний бүх шар үс нь хаагдсан гал шиг эрчтэй хүчтэй байдаг. Хавар аргын чанар багасч, сэрүүн билгийн чанар нэмэгддэг. Энэ үед дархлаа дарангуйлагдана. Иймээс галын илчийг дэмжиж, аарц, чацаргана, зөгийн балтай ус, жамц давстай ус, монгол эм тан уувал сайн. Монгол эм бие махбодийг тэгшитгэнэ. Махбод тэгшитгэснээр дархлаа тогтвортой байна. Шингэц сайтай шөлөн хоол идэх ёстой. Шөлөн хоол нь тухайн хоолны бүх орцын шимийг авсан байдаг. Хавар хүйтэн муу чийг их үүсдэг. Энэ нь үе мөч, бөөрөнд муу. Ер нь монгол хүн хүйтэн, чийгэнд тэсвэр муутай. Ийм учраас хуурай дулаан байж бөөр нуруугаа хамгаалахыг эрхэмлэх хэрэгтэй. Бөөр бол хүний эрч хүч, чалхыг хамгаалдаг. Урт наслая гэвэл бөөрөө хайрлаж байх ёстой. Хүн хөгшрөхдөө бөөрнөөсөө, мод хөгшрөхдөө голоосоо гэсэн үг ч бий. Мөн манай ахмадууд “Уулын арын цас ханзартал үстэй өмднөөсөө бүү сал” гэдэг. Халдвар ямар ч чадалтай улсын хэнбугайг ч ялгахгүй байгааг анхаарч, хэнэггүйтэж хэрхэвч болохгүй. Хамгийн эгзэгтэй үе тулаад ирсэн байхыг үгүйсгэхгүй.

-Уламжлалт анагаах ухаанд дархлааг хэрхэн тодорхойлдог вэ? 

-Дархлаа гэхээс илүү бие махбодийг тэгшитгэнэ гэж ярьдаг. Энэ нь бие махбодид илүүдсэнийг дарж, дутуудсаныг нөхөж, махбодио тэнцвэртэй байлгана гэсэн үг. Энгүүнээр авч үзвэл, хүн эхлээд өөрийгөө таньж мэдэх нь чухал. Тэгээд өөрийн бие махбодийн онцлог, нас хүйс, улиралд тохируулан ажил амралт, нойр хоол, сэтгэлийн үйлээ зохицуулах шаардлагатай. Хотын бид өдөрт гурван удаа хоол идчихээд сунаж унах гээд байдаг. Хөдөөнийхөн өглөө аяганы хийцтэй гарсан ч өдөржин торолгүй явдаг нь байгаль, газар уснаасаа энергиэ нөхөөд авч байгаад оршино. Хүний сайхан сэтгэлээр мөн бие махбодь тэгширдэг.

Хүн өвдөнө гэдэг махан бие нь өвдөж байгаа юм. Гэхдээ биеийн гадна талаар оршин буй долоон өнгийн солонгон бүрхүүл гэмтэж, цоорч байж махан бие өвдөнө. Зөв бодол, зөв үйлдэл, сайхан сэтгэлээр солонгон бүрхүүл болох аура бүрэн бүтэн байдаг. Хоёрдугаарт, бид өөрсдөө тоодоггүй нэг асуудал байна. Хүн болгонд түүнийг авран хамгаалдаг заяаны тэнгэрүүд бий. Хүний нэг мөрөн дээр бурхан, нөгөө мөрөн дээр чөтгөр сууж байдаг. Муу бодол, үйл хийхээр чөтгөр баярлаж, сайн үг, үйлдэлд заяаны таван тэнгэр баясаж эзнээ хамгаална. Заяаны таван тэнгэр хүн эхийн хэвлийд бүрэлдэхэд бий болж, насан туршид нь хамт байж, өөд болоход нь бүх үйлийг нь аваад Эрлэг номун хаанд айлтгадаг бол чөтгөр нь шарилтай үлддэг гэдэг.

Түүнчлэн хүн болгонд хийморь хэмээн хамгаалагч далд хүч бий. Хийморийг сүлд, сүнсний итгэлт хөлөг гэдэг. Хийморь доройтохоор сүлд унах унаагүй болж, биеэс гарч давхиад амьдрах чадвар алдагдаж, ажил үйлс бүтэлгүйтдэг. Хийморь сайн, бат байвал гадаад бүрхүүл төмөр хана мэт байж эзнээ хамгаална. Хийморь, Заяаны таван тэнгэр бол уламжлалт анагаах ухааны онолын амь баригч, дээш гүйгч, түгээмэл гүйгч, гал тэгшитгэгч, уруу арилгагч хийтэй нягт хамааралтай. Энэ таван хийг энергийн төвлөрөл чакра ч гэж нэрлэдэг. Тэгэхээр бодол, үйлээ зөв байлгаж, бие махбодио тэнцвэртэй байлгахыг хүн болгон чармайх ёстой.

Эцэг, өвгөдийн үе дамжсан бурхан шүтээн, уул ус, нутаг орноо сүслэн дээдэлж явах, уулын оройд гарах, хүй дарсан газраа эргэх, хувь заслаа хийлгэх, сайхан хөгжим, гол усны чимээ, шувуудын жиргээ сонсох, хаа хол хэн нэгэн таныг сайнаар дурсах энэ болгонд хийморь тэтгэгдэнэ. Мөн тарни унших, йог бясалгал хийх, өөрийн ивээл чулууг зүүх нь өлзийтэй. Тарни бол бурхан, судрын охь шим, хэлний эрчис юм. Энэ мэтчилэн бие махбодио хамгаалах, тэгш сайхан байхад нөлөөлдөг далд хүчнүүд бий.

-COVID19-ийн халдвар өндөр настнуудад илүү хүнд тусч, амь насанд нь аюултай байна. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ ? 

-Хүн бол огторгуй, шороо, ус, гал, хий гэсэн таван махбодиос бүрдсэн байгалийн бүтээгдэхүүн юм. Насжих тусам энэ махбодиудын мөн чанар буюу тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал гэсэн долоон тамирын боловсролтын нөхөн төлжилт алдагдана. Чөмөг дундрахаар илч, өнгө зүс, цог хийморь, тэнцвэрт чанар буурч, нөхөгдөж үл чадна. Ингэснээр өвчинд нэрвэгдэн, өвчин эсэргүүцэх чадвар, дасан зохицох далд нөөц нь багасна. Нөгөө талаар настай хүнийг хийн хүн гэж үздэг. Ямар ч насны хүнд хий арвидвал, хий нь өвчний эхийг удирдан, өвчин бүхнийг хооронд нь хямралдуулж, эмчлэхэд төвөгтэй болгож, сарниагаад, архаг байдалд хүргэх гэмтэй. 

-Тэгвэл өндөр настнууд бие махбодио тэгшитгэхэд юу анхаарах вэ?

-. “Настай хүнийг хийн хүн гэж би дээр дурдсан. Энэ нь махбодийн хөнгөн, сэрүүн, хөлбөрөнги, нүнжиггүй чанарын үйлдэл их болноо гэсэн үг. Тэгэхээр үүний эсрэг чадал, эрдэмтэй зүйлийг хэрэглэ. Биедээ сүүлний, чөмөгний тос түрхэж илэх, хамар, чих, толгойн оройд шар тос түрхвэл сайн. Монголчууд хонины сүүлийг өөх, тос гэдэггүй уураг сүүл гэж ярьдаг. Ахар сүүлийг тойрсон аманд ороод хайлдаг хурган цагаан гэж байна. Энэ нь настайчуудад илүү шим тэжээлтэй.

Хоолондоо боодог, хорхогны чулуу хийж гарын алга, хурууны өндгөөр барь. Бөөрөнхий задийг аягандаа хийж, цай уухдаа ч хоол идэхдээ ч дээрээс хийгээд хэрэглэвэл хийг дарна. Мөн ходоодны галын илчээ дэмжих зорилгоор өрөм, зөөхий, бурам, шар тосыг өдөр тутамдаа хэрэглэ. Шар тосыг уламжлалт анагаах ухаанд оюун ухааныг хурцатгадаг гэж үздэг. Шар тос хэрэглэснээр судасны хатуурлаас сэргийлнэ. Сүүний шим өрөм, өрөмний шим цагаан тос, цагаан тосны шим шар тос. Тэгэхээр шар тос бол шимийн шимийн шим юм. Шар тосонд омега, ханаагүй тосны хүчлүүд, витаминууд бүгд байна. Удсан шар тос эм гэдгийг манай ард түмэн мянгантаа сонссон байх. 

Мөн . Булууны ясны шөл шимтэй шингэц сайтай, зөөлөн байдаг. Үхрийн борцтой шөлтэй хоол бас л эмчилгээ. Монгол малын мах бол тэр чигээрээ эм. Уламжлалтын хий дарах танг шөл, бурмаар даруулж ууж болно. Бас өндөр настангууд шөнө богино болж байгаа энэ цаг үед өдөр унтаж амрах нь чухал. Зундаа цагаан будаа, ямааны мах нүнжиггүй чанартай учраас сэрүүднэ, шөрмөс татна. Манай хууччуул бүгд мэднэ. Намар хий дарагддаг тослог улирал тул тос идээд хэрэггүй. Энгийн хэрнээ ийм арвин аргаар бид настангуудаа асарч, бөөцийлж хамгаалах боломжтой. Энэ аргуудыг ард түмэн мэдэх ч хэрэгжүүлэхгүй юм. 

-Энэ уламжлал, аж төрөх ёс саяхан болтол бидний дунд байсан. Одоо жаахан алдагдаад байгаад сэтгэл эмзэглэх юм. 

-Харамсалтай нь энэ үнэн. Миний үеийн хөдөө байхаа больж. Хүмүүс их өөрчлөгдөж байгаад сэтгэл өвдөх юм. Ганц монгол биш дэлхий даяар хүн чанар алдагдаж байна. Бидэнд америк аж амьдрал, европ ёс суртахуун, суурин соёл тохирохгүй. Монголчууд дэлхийн цорын ганц нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчин соёл ахуйд бидний аж төрөх нөөц бололцоо, гарцууд их байдаг. Энэ уламжлалаа улам дээдлэн хөгжүүлж, боловсронгуй болгон салбар болгонд хөгжлийн шатаа ахиулмаар байна. Шинэ коронавирусийн үеэр монгол хүний онцлог, чадвар тодорхой хэмжээгээр дэлхийд танигдлаа. Гагцхүү зөв чиглүүлж, хүн бүр бие сэтгэлийн хатуу сахилга баттай байвал монгол хүний заяа ихээ гэж бодох юм.

-Шинэ коронавирусийн халдварын сургамж бидэнд юу хэлж байна вэ. Энэ өвчин хүн төрөлхтний үйлийн үртэй холбоотой байж болох уу?

-COVID19-ийн халдвар хүн төрөлхтнийг шалгаж, сорьж байна. Хүн юу тарина түүнийгээ хурааж авахын жишгээр ертөнцийн хууль бүгдэд адилхан үйлчилнэ. Эх дэлхий биднийг сорьж буй нь үйлийн үртэй зайлшгүй холбоотой. Урьд насны болон одоогийн үйлийн үр, дараа төрлийн үйлийн үр гэж байдаг. Харин шинэ коронавирусийн халдвар бол нийтээр эдлэх үйлийн үр юм. Ган, зуд, байгалийн гамшиг, газар хөдлөлт бол хүн төрөлхтний буруу үйлийг сануулсан дохионууд. Нострадамус, Вангагийн таамаглал, Богдын бошгууд, уламжлалт анагаах ухааны мэргэдийн энэ талаар сануулж анхааруулсан зүйлс багадаагүй.

Даанч бид тэнэг юм, зөвхөн өнөөдрөөрөө амьдрах юм. Энэ айхтар вирус хүн болгон адилхан шүү, бүү ихэрх, зөв амьдар гэдгийг анхааруулаад байна. Харин манай Засгийн газраас авч байгаа арга хэмжээ зөв, мэдрэмжтэй, хурдтай байсан. Ард түмэн өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг ойлгож, төр засгаа дэмжиж, эвлэлдэн нэгдэж чаддагаа харуулсан. Өнгөрсөн сар өдрүүдийн энэ эрчээ алдалгүй, иргэн бүр улам ухамсарлаж, энэ цар тахлыг даван туулахын тулд өөр өвчнөөр ч өвдөхгүйг хичээн, давшиж дийлэх хэрэгтэй. Энэхүү давшилтын нэг хэрэглэгдэхүүн нь уламжлалт анагаах ухаан байх болно гэдэгт илтгэлтэй байна. Галын шугаманд улаан нүүрээрээ тулж ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдал, хил гааль, мэргэжлийн хяналт, тусгай үүргийнхэн гээд хамгийн эрсдэлтэй газар ажиллаж байгаа хүмүүст уламжлалт анагаах ухааны нөөцийг ашиглах хэрэгтэй юм. Мөн эрсдэлт бүлгийн хүмүүс, өндөр настан, хүүхдүүд уламжлалтын аргаар бие махбодио тэгшитгэж байвал тун үр дүнтэй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (28)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.67

Мундаг

Djm
4 жилийн өмнө
66.181.161.114

Mash oilgomjtoi saihan tailbarlasan bna. Ulamjilalt emchilgeeg hosluulj hereglewel ur dun iluu bj edgerelt hurdan bwal ediin zasagt ch ali ali talaaraa taatai bh busuu.

Zssssss
4 жилийн өмнө
202.55.188.45

Za boli boli pizda tegeed ta nar emch leech chadahgvi hutshhii haldvart deer ochooch

Должин
4 жилийн өмнө
150.129.143.145

Сайхан бичсэн бн. Ойлголоо. Баярлалаа

с.адяасүрэн
4 жилийн өмнө
66.181.161.1

үнэтэй арга ухаанаар зөвлөмж авсандаа баяртай байна

Altaa
4 жилийн өмнө
202.55.188.90

Oilgomjtoi sain zuwlugu ugsund bayralla ulamjlalt emchilge er ni yamar ch nasni hund zohistoi ur dun saitai gedegtei sanal neg bdag

Zorigt Ochirbayar
4 жилийн өмнө
211.36.151.191

Bagsh maani mundag xelcen baina aa. Tand ervv enx, cain caixniig xvcen erooy.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.15

Yg vnen zvilig zowlgoo bolgon ogsond bayrllaa

Narmandah
4 жилийн өмнө
66.181.161.15

Yg vnen zvilig bichij zowlgoo ogsond bayrllaa

Энхцэцэг
4 жилийн өмнө
202.55.188.37

Баярлалаа гоё бичсэн байна

И.Баасансүрэн
4 жилийн өмнө
49.237.21.6

Өвөр Монголд уламжлалт анагаах ухааныг ашиглаж97.8% эдгэрэлтийн үр дү үзүүлж Корона вирус эмчилгээ маш үр дүнд хүрсэн байна. Манай монгол яахаараа ийм сайхан бэлэн байгаа уламжлалт анагаах ухааныг ашиглаж болдоггүй юм бэ улсаасаа монгол уламжлалт анагаах ухааныг ашиглаж нийтлэг хэрэглэх хэрэгтэй байна.

Эмч
4 жилийн өмнө
103.57.95.131

Багш маань ч жинхэнэ үгээ гаргаж хэллээ дээ Баярлалаа таньдаа амжилт хүсье.

Хорол
4 жилийн өмнө
66.181.161.116

Баярлалаа гоё ярилцлага зөвлөмж байна

Зочин
4 жилийн өмнө
207.237.220.125

Сайхан бичжээ. Уламжлалт анагаах ухаан угаасаа л биднийг эрт дээдр уеээс эмчилж ирсэн. Европ эмчилгээ зевхен евдсен эрхтэнг эмчилдэг бол уламжлалт а/у бух биеийг цогцоор нь засч эмчилдэг. Тэр п гээд хараагаад бга хун та арай л будуулэг юмаа. Олон нийтийн сулжээнд ингэж бичиж бга та эхлээд биеэ засах хэрэгтэй юм даа. Дараа нь сэтгэгдлээ бичмээр.

Xongornandin
4 жилийн өмнө
202.126.89.248

Mash ix bayrlalaa.

Зочин
4 жилийн өмнө
202.179.6.226

сайхан нийтлэл болжээ

Зочин
4 жилийн өмнө
66.181.176.76

Yakh argagui uneen bayarallaa.

Zochin
4 жилийн өмнө
66.181.176.76

Yakh argagui unen caikhan kheljee bayarallaa. Sain tungaaj khicheej kheregjuuleh kheregteig bur bodokh ni zuitei.

otgoo
4 жилийн өмнө
66.181.182.99

ulamjlalt anagaah uhaan mash ondor ur duntei ovchniig ugaas ni emchildeg. getel manai mongold ulamjlalt anagaah uhaag ulandaa gishgej bgaa. dor hayj madh chanargui emch nar yumuuu. tiim ih elselt avdag yumuu. garsan suragch nar ymarch ner hundgui too mash ih bn. eniig ygaad tanai ulamjlaltiin bagsh nar huuhduudde hamgaaldaggui ulandaa uls dayar gishguuleef bgiig oilgodoggui. bagsh nar ni tiim ih huvia bodson humuus uu.

tsatsaa
4 жилийн өмнө
66.181.182.99

tiim mundag bol chanar bolon toogoo bagasgah heregtei. haana l ochino ulamjlaltiin emchiin zaran deer 500d emch ajliin bair guij zogsono. 9 duuregt 1.1.emchtei. suragch gargasan bol ted nariigaa ajliin bairg bodoltsoj bgaach. deerhluulj ta nar bj bhaar. bagsh nar bolon ulamjlaltiig hamgaalsan bodlogogui amia huvia hicheej humuusg togsgoj bhaar. odoo neg bol delgeruuleech. neg bol haagaach

Уранчимэг эмч
4 жилийн өмнө
192.82.73.57

Багшдаа эрүүл сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье

Г.УРАНЧИМЭГ ЭМЧ
4 жилийн өмнө
192.82.73.57

Энэ сайхан мэдээлэлийг олон түмэн цаг алдалгүй уншиж хувь хүн болон гэр бүлдээ авч хэрэгжүүлээсэй түгээгээсэй Багшдаа баярлалаа

Оджаргал
4 жилийн өмнө
103.26.193.153

Баярлалаа....уунийг зажилж нухацтай тогтуун уншмаар юм байна...ийм их унэнтэй зовлогоо огсон Багш тандаа баярлалаа. Олон хун уншаасай.

tsoogii
4 жилийн өмнө
66.181.182.99

iim uer od boloh geed yahav. em tangaaraa emchleech Hosuteddee ochood. amidrald aa heregjuuleech

Dolgormaa
4 жилийн өмнө
66.181.182.99

Ehleed ulamjlalt anagaah uhaan.gej baibal notloochee. KOVID tussan.hun.ehleed ulamjlalt ruu ochihu evrop emchilgee hiilgehu gedgee songohod 100 hubi hosuted ochij.emchluulne shuu de.horson deer buusan yum yriachee

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.4

Баярлалаа. Өнөө үед ууж болох тангуудаа тайлбартай нь бичэж өгөөч ээ

Бөхчулуун
4 жилийн өмнө
64.119.19.99

Цэргийн анд монголчууд биднийгээ бодоорой

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.120

Үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Сээсрэгдорж эмчийн дугаарыг өгч тусална уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.