УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Гишүүнээс чөлөөлөгдөх тогтоолын төслийг танилцуулсан УИХ-ын гишүүн А.Баасанхүү:
-Б.Батзориг гишүүнийг миний хувьд муу хүн гэж боддоггүй. Харин ч хариуцлагатайгаар гишүүнээс татгалцах өргөдлөө өгч байна. Эрх баригч нам нэг, нэг хүнээ туг барихаа болимоор байна. Хэн нь 60 тэрбум, хэн нь ЖДҮ-ийн зээл, хэн нь банктай холбогдсон талаар бүгд мэдэж байгаа. Иймээс ЖДҮДС-нд холбогдсон УИХ-ын 40 гишүүн, банктай холбогдсон хүмүүс өөрсдөө өргөдлөө өгч ирэх сонгуульдаа шударгаар оролцмоор байна гэсэн юм.
Гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх санал асуулгыг нууц санал хураалтаар явуулахаар болж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Г.Мөнхцэцэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгууллаа. Нууц санал хураалтыг цаасаар явуулав.
Нууц санал хураалтад 52 гишүүн орсноос 27 нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөллөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.