СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оксфордын эрдэмтнийг эртний бичиг хулгайлсан хэргээр барьжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Оксфордын их сургуулийн цуглуулганд байдаг эртний муутуу цаасан дээр бичсэн библийн сургаалийг хулгай хийсэн хэргээр сонгодог уран зохиол, эртний эдлэл судлалын профессор Дирк Оббинкийг цагдаа нар баривчлан саатуулжээ. Тэрээр Оксфордын их сургуульд папирос судлал болон Грекийн утга зохиолын хичээл заадаг байжээ.

. Өнгөрсөн 11 дүгээр сарын 12-ны өдөр ирсэн дуудлагын мөрөөр мөрдөгчид шалгасаар өнгөрсөн сард профессорыг хэрэгт холбоотой хэмээн сэжиглэн баривчлан саатуулсан байна.

63 настай эрдэмтэн Оббинк хэрэгт холбоогүй хэмээн байр сууриа хамгаалж, түүний амжилт, нэр хүндэд халдахыг хүссэн санаатай оролдлого гэжээ. Музейн үнэ цэнэтэй дурсгал алга болсны дараа их сургуулийн захиргаа түүнийг албан үүргээс нь түр хугацаанд чөлөөлөөд байжээ.

Эртний Египет дэх библийн 13 хуудас бүхий үнэт олдвор хил дамнан зарагдаж явсаар эцэст нь Америк дахь Библийн музейд очсон байна. Эрдэмтэн Оббинк уг бичгийг хулгайлж, нууцаар худалдаж борлуулсан хэмээн сэжиглэгдэж байгаа ажээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.