СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2020-04-14

Эрдэнэт үйлдвэрийн хоёр ажилтан таун хаусаар шагнуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Оны өмнөхөн Эрдэнэт үйлдвэр 15-аас дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг найман ажилтнаа хоёр давхар таун хаусаар шагнасан.

Энэ удаад дахин хоёр ажилтнаа нэмж шагнажээ. Шагнуулсан ажилтны нэг нь Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн бөгөөд түүнийг эрдэс баялгийн нөөц өсгөх геологи, хайгуулын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн насыг уртасгахад өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж ажилласан хэмээн тодорхойлжээ.

Түүнд 116 м2 талбай бүхий таун хаусаар шагнасан батламжийг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гардуулан өгчээ.

Мөн Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсгийн конвейрийн машинч Г.Мөнхнастыг ажлын байрандаа шинэ санаачилга нэвтрүүлэн үр бүтээлтэй ажилласан хэмээн тодорхойлж “Эко хороолол”-ын 64 м2 талбай бүхий хаусаар шагнажээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.