СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-14

461 дүгээр ангийн хоригдогч уушгины сүрьеэ өвчний улмаас нас барсан гэлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан нэгэн хоригдогч нас барсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 22:30 цагт 28 настай Л нас барсан нь үнэн аж.

Уг иргэн цагдан хоригдож байх хугацаандаа "бөөрний архаг үрэвслийн сэдрэл, нурууны мэдрэлийн ёзоорын эмгэг, бөөрний аяганцар, тэвшинцэрийн завсрын эдийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл", "уушгины олон эмэнд дасалтай сүрьеэ өвчин" гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байжээ.

Эмчилгээг нь үргэлжлүүлж байх явцад биеийн байдал нь хүндэрч, шаардлагатай арга хэмжэээг яаралтай авсан боловч нас барсан гэж ШШГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.