Америкийн “Tesla” компани 2016 онд “S” загварын автомашинаа үйлдвэрлэхдээ автомат бүхээгийн температур баригчийг суулгаж байсан.
Энэ жил “Tesla 3” загвараа гаргахаар бэлдэж байна. Зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм.
Шинэ загварын автомашины талаар асуусан асуултанд компанийг үүсгэн байгуулагч Элон Маск твиттер хуудсаараа хариулсан.
Ингэхдээ дараагийн “Tesla” автомашин тэжээвэр амьтад, хүүхдэд ээлтэй, аюулгүй байдлыг нь бүрэн хангасан байх юм.
Өмнөх загварууд бүхээгийн температурыг дээд тал нь цельсийн 40 хэмд барьдаг байсан бол үүн дээр нэмэгдээд хяналтын самбарт дохио ирүүлдэг байх гэнэ.
Халуун, дулаан уур амьсгалтай орнуудад хүүхдүүдээ машинд үлдээснээс болж амь насаа алдах тохиолдол бишгүй гардаг. Харин “Tesla” компани үүнээс сэрэмжилж чадсан.
Түүнчлэн зарим төрлийн тэжээвэр амьтад, тэр дундаа нохойнууд хэт халуунд тэсвэргүй байдаг ажээ.
Эх сурвалж: www.qz.com