СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төмөр замын ажилчид 14-р зууны агуй олжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британийн төмөр замын барилгын ажил хийж байсан ажилчид 14 дүгээр зууны үеийн агуйг нээж илрүүлжээ. Агуйд хадгалагдаж байсан эд зүйлсийн зарим нь урьд өмнө огт олдож байгаагүй эд өлгийн зүйл байжээ.

Агуйг олж нээх үедээ ажилчид Английн нутаг дэвсгэрт байдаг Сюррейн Гилдфорд гэдэг газрын ойролцоо хөрсний нурангид сүйдсэн бүтээн байгуулалтыг сэргээн засварлаж байсан тухай эх сурвалжид мэдээлжээ.

Археологичид агуйг шинжилж үзээд дундад зууны үеийн сүм, аль эсвэл даяанчийн агуй байсан хэмээн таамаг дэвшүүлээд байна. Олон зууны тэртээх анхны хэв маяг нь орчин цагт хадгалагдаж үлдсэн байгаагаас илүү том байсан гэж үзжээ. Зургийн чимэглэлээс харахад готик чимэглэлийн хэв маягийг ашигласан байна.

. Уг олдвор нь Гилдфорд орчмын нутаг дэвсгэрийн баялаг түүхийг ойлгож мэдэхэд нэн тустай, төсөөлж ч байгаагүй үнэт өв болсныг орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Бирмингхэм Карзон гудамжний галт тэрэгний буудлыг засварлаж байсан барилгын ажилчид нэн эртний галт тэрэгний буудал байж болох үлдвэрийг олсон байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.