Европ тивийн зарим улс коронавирусийн цар тахлын үеэр авсан хөл хорионы дэглэмээ зөөллөж эхлээд байна. Тухайлбал, Данид хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн үйл ажиллагааг энэ сарын 15-наас сэргээхээр төлөвлөжээ. Дунд, ахлах сургуулийн сурагчид тавдугаар сарын 10-нд хичээлдээ орох юм байна.
Харин Австри Улсад сургууль, цэцэрлэгүүдийг тавдугаар сарын дунд хүртэл нээхгүй, зайны сургалтаа үргэлжлүүлэн явуулах бодлого баримталж байна. Гэхдээ энэ сарын 14-нөөс худалдааны байгууллагуудын үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Түүнчлэн Чехэд өнгөрсөн мягмар гарагаас теннис, гольф тоглохыг зөвшөөрчээ. Харин өнөөдрөөс гэр ахуйн бараа, цэцэрлэгжүүлэлт, гар урлалын бараа бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрүүдээ нээх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
тэнэгүүд .....чадалтай нь үлдэг гэсэн бодлого юм бх даа
manaix ch bas ...
Manai uls arai boloogui shuu...ger horoolol uruugaa haldvar aldval diilehgui...evropiin ediin zasag,emneleg,niigemiin hangamj,daatgaliin togtoltdoo,ahui saitai,darhlaanii amin demiin buteegdhuun saitai uls öör shuudee...