СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цахим хурал, уулзалт зохион байгуулдаг Zoom сайтыг хорилоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас цахим хурал, уулзалт зохион байгуулж, видео бичлэгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг Zoom сүлжээг үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс үйл ажиллагааг нь хориглосон талаар тус улсын Засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ.

Уг шийдвэрийн дагуу Zoom аппликейшныг ашиглах, түүгээр дамжуулж видео хурал, уулзалт хийхгүй байх юм. Учир нь тус сайт хамгаалалтын кодоо бүрэн бичээгүй, өндөр зэрэглэлийн нууцлалын стандарт хангаагүй гэж үзжээ.

Дэлхий даяар коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан сая сая иргэн гэрээсээ гаралгүй цахим орчноор дамжуулан зайнаас ажил, хичээлээ үргэлжлүүлэх шаардлагатай болсноор Zoom видео харилцаа холбооны компанийн эрэлт, хэрэгцээ эрс нэмэгдээд байгаа юм.

Handelsblatt сонинд нийтэлснээр Zoom видео холболтын сүлжээний программ хангамжийн хамгаалалт хэт сул байгаа гэжээ. Өөр эх сурвалжид дурдсанаар Германы Засгийн газар, яамд бүгд Zoom-ыг хэрэглэдэггүй ба өөрсдийн бодлого, төлөвлөлттэй ажээ.

Албан ёсны мэдэгдэлд “хэвлэлийн мэдээ мэдээлэл, өөрсдийн олж мэдсэн баримт дээр үндэслэн Zoom программ хангамжийн нууцлал дутмаг, аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, дата мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хадгалах эсэх нь эргэлзээтэй байна” хэмээн дурджээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.