СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ц.Содномцэрэн: Сонгуулийг цахимаар явуулж буй олон улсын туршлагыг судалж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны удирдлагуудтай уулзжээ. Тэрээр цар тахлын үед сонгуулийг хойшлуулах эсэх асуудлаар санал солилцсон байна. Монгол улсын Ерөнхийлөгч, СЕХ-ны удирдлагуудад дараах асуултуудыг тавьсан байна. 

1. Энэ жил сонгуулийг онцгой нөхцөл байдалд зохин байгуулна. Нэмэлтээр ямар ажлууд нэмэгдэж байгаа вэ?

2. Санал өгөхөд шаардлагатай үзэг бал, ариутгагч зэрэг нэмэлт зүйлс хэрэглэх үү. Хүн хүч нэмэгдүүлэх үү? Үүнийг дагаад сонгуулийн төсөв нэмэгдэх үү?

3. Жилийн жилд сонгуулийн ирцийн асуудал анхаарал татдаг. Өмнөх жилүүдийн ирцийг харвал үдээс хойш сонгууль хаах цагтай зэрэгцэн бөөгнөрөл үүсдэг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

4. УОК-оос сонгуулийн хорооны гишүүдтэй уулзсан уу. Мэргэжлийн хяналт, эмнэлэг, цагдаагийн байгууллагатай яаж хамтарч ажиллах вэ?

5. Сонгууль хойшлуулах санал Ерөнхийлөгч гаргаж байгаа. Энэ асуудал цаашдаа ч яригдах бололтой байна. Эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ. Хэдийгээр танай байгууллага шийдвэр гаргахгүй ч гэсэн гардан зохион байгуулж байгаа тул өөрийн гэсэн саналтай байгаа байх.

6. Covid-19-ийн үед сонгууль хийсэн зарим улс орон коронавирусийн халдвараа хяналтаас алдсан. Туршлага судалж байгаа юу?

7. Мөн хэдийгээр, жишээ нь БНСУ сонгуулиа зарласан ч засаг захиргааны бүтэц нь ондоо буй дэд бүтэц сайтай, сонгуулийн хэсгийн хороо олонтай. Энэ мэт асуудлын судалж байгаа юу? 

Үүнтэй холбогдуулж, СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн нар тайлбар хийлээ. 

СЕХ-ны дарга Ц.Содномдорж:

-СЕХ -оос бэлтгэл ажлыг хийж байна. Ихэнх сургалт, семинарыг цахим хэлбэрт шилжүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой үүрэг даалгавар өгсөн. Нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг ч цахимаар зохион байгуулсан. Цаашид болох Сонгуулийн хороодын дарга, НБД нарын семинар мөн цахимаар явна.
.

Мөн эрсдэлтэй үед яаж ажиллах, халдваргүйжилт, ариутгалыг яаж зохион байгуулах, санал авах байрыг нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг судал, сонгогчдын саналыг яаж авах, сурталчилгаагаа яаж явуулах зэрэг дээр УОК зэрэг холбогдох газруудын саналыг авахыг зөвлөлөө. Мөн зардал төсөв нэмэгдэх эсэх тооцоо судалгаагаа гаргахыг зөвлөлөө.

Сонгуулийн ерөнхий хороо бол хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Тиймээс эрх бүхий байгууллагаас шийдвэр гартал СЕХ ажлаа хийнэ, сонгуулийн бэлтгэл ажлаа хийсээр байх болно. Хэрэв эрх бүхий байгууллагаас сонгууль хойшлуул гэвэл манайх сонгууль хойшлуулах шийдвэрийг мөрдөнө.

-Ямар бэлтгэл хийж байна?
-Ирэх долоо хоногт хуралдана. Тэгээд ЗГ, УОК, ЭМЯ зэрэгт хандана. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, хамгаалалтын арга хэмжээ болох бээлий, амны хаалт зэрэгт шаардагдах нэмэлт зардлыг тооцож танилцуулна.

-Төсөв хэр нэмэгдэх бол?
-Сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. Болзошгүй эрсдэлийн зардал нэмэгдэнэ. Харин намуудад зөвлөмж хүргүүлнэ. УОК-оос авч буй өндөржүүлсэн бэлэн байдлын үед намууд, нэр дэвшигчид юуг анхаарах вэ гэдэг зөвлөмж хүргүүлнэ.

-Байдал хүндэрвэл сонгуулийг цахимаар явуулах боломж бий юу?
-Бид судалж байна. Эстони улс цахим сонгууль явуулдаг. Цахим сонгуулийн хороо ажиллуулдаг. Бүр тусдаа хуультай. Эндээс судалж байна. Бусад орнууд ч судалж байна. Аюулгүй байдал, сонгогчдын ирцийн асуудал гарна. Зардал өснө. Тиймээс манайд цахимаар явуулахад хууль хэрэгтэй. Аюулгүй байдал хэрэгтэй.

-Сонгууль хойшлуулах эсэх асууудал дээр танай СЕХ ямар байр суурьтай байна?

-Манайх хууль хэрэгжүүлнэ. Онцгой нөхцөлд сонгууль товлон зарлагдсанаас хойш УИХ хойшлуулж болно гэсэн хуультай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.