Нийслэлийн онцгой байдлын газарт өнгөрсөн тав хоногийн хугацаанд гамшиг ослын 68 дуудлага ирснээс 50 орчим хувь нь гал алдсан дуудлага ирж байна.
Улаанбаатар орчмын цаг агаарын байдал бол хуурайшилтын нэг аюултай зэрэглэлд хүрсэн байгаа. Урин дулаан цаг ирж байгаа иргэд зуслангийн хашаа байшиндаа ирж өнжмөл шар өвсөө шатаасны улмаас хэд хэдэн томоохон гал түймэр өнгөрсөн хоногуудад гарлаа. Богд уулын баруун, зүүн аманд тус бүр 1 га газар, 70 давхрын оршуулгын газарт 70 га газар, Шарга морьт, Яргайтын аманд гал гарч 200 гаруй албан хаагч ажиллаж иргэдийн эд хөрөнгийг хамгаалж ажиллав.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх талаар дөрөвдүгээр сарын 6-наас зургаадугаар сарын 10-н хүртэл ногоон бүсэд ойн дагалдах баялгийг ашиглах, аялал зугаалга хийх, ууланд алхах, сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээ болон ил задгай гал гаргахыг хориглосон захирамж гаргасан байна.
67 хоногийн турш өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд 1343 албан хаагч таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт хяналтыг зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн ногоон бүсэд авто тээврийн хэрэгсэл зорчихгүй байх хаалт хийнэ. Ойн хээрийн түймэр, шар өвсийг шатаасан хүнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.