СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг УИХ-аас хөөлгөсөн АПУ компанийн өмгөөлөгч Ж.Батхуяг хоёр жилийн ял авахаар болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн бөгөөд үүнтэй залгаж, 1-р сарын 22-нд Г.Батхүү агсны үр хүүхэд болон хуульч нар хэвлэлийн хурал хийж “Алуурчныг нотлох 13 секундийн бичлэг” байгаа мэт учир битүүлэг мэдээлэл өгсөн билээ.

Ингээд УИХ-ын гишүүдэд төдийгүй олон нийтэд “Алуурчныг нотлох 13 секундийн бичлэг” байгаа гэж итгүүлж, 2020 оны 1-р сарын 30-нд УИХ-ын чуулганаар гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн. Гэвч УИХ-ын гишүүд гаргасан шийдвэрийнхээ тогтоолын төслөө баталж чадаагүй. Н.Номтойбаяр өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг та бүхэн сайн санаж байгаа нь гарцаагүй.


Хачирхалтай нь, ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа ердөө дөрвөн өдрийн дараа буюу 2020 оны 2-р сарын 3-ны өдөр мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг "13 секундийн бичлэг гэх зүйл огт байхгүй болох нь 2019 оны 5-р сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон"-ыг олон нийтэд хэвлэлийн хурал хийхдээ зарласан юм.


Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа бололтой.

2020 оны 1-р сарын 24-нд АПУ компанийн өмгөөлөгч Ж.Батхуягийг эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд түүнд одоо хоёр жилийн ял оноохоор Чингэлтэй дүүргийн прокурорт хэрэг нь шилжжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.131.243.190

xaxa yu be nomtoibayar muu nohion gulug aria2 iimhen yman deer uu 13 sekundiin bichleg bga gesen huniig ch gesen shalgah ystoi gej helsen sanagdhiin mungu ymar ikh huchtei ch ym be dee

Зочин
4 жилийн өмнө
122.201.21.108

Түй түй. Энэ бузар хог юмаа

Иргэн
4 жилийн өмнө
139.5.217.148

За больж үзээч хуулийнхан. Үхэл дээр зовлон нэмээд өөрсдөө зовох байх даа

Зочин
4 жилийн өмнө
64.119.16.68

Номтыг ажлаа өгөхөөс нь өмнө яагаал мэдээлээгүй юм бэ энэ хүн амьдаралаар тоглоод хаячлаа Батхүүгн хүүхдүүд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.