СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрдэмтэд усан доорх 60,000 жилийн настай ойг илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Одоогоос 60,000 жилийн өмнө, хүн төрөлхтөн дөнгөж Африк тивийг орхиж эхлэх үеэр Мексикийн булангийн ойролцоох голын эрэгт хуш модны ой мод ургадаг байв. Хөгшрөн унасан моднууд тунадас доор дарагдаж, далайн түвшин дээшлэхэд ойн үлдэгдэл газар доор оржээ.

Энэхүү ойг эрдэмтэд саяхан олсон бөгөөд тэд уг ойг шинэ эм гарган авч, олон хүний амь насыг аврах нууцыг хадгалж байгаа гэж үзэж байна.

.

Модыг лабораторид судалж эхлэхэд эрдэмтэд сонирхолтой зүйл олов. Модноос гаргаж авсан 300 гаруй амьд биетээс усан онгоцны өт эрдэмтдийн анхаарлыг ихээр татжээ. Эдгээр өтнүүд нь модыг амьтны эд эс болгон хувиргадаг онцлогтой аж.

Усан онгоцны өт нь шинжлэх ухаанд шинэ зүйл биш. Тэд мод л байвал далайн усанд элбэг байдаг. Гэвч . Урд өмнө нь хийж байсан усан онгоцны өтний бактерийн шинжилгээгээр дор хаяж нэг паразит халдварыг эмчлэх антибиотик эмийн судалгаа гарч байжээ.

"Бид энэхүү бактерийн нянгийн эсрэг үйлчилгээ, мэдрэлийн үйл ажиллагааг ажиглан өвчин намдаах эм болон хорт хавдрын эсрэг эм боловсруулах боломжийг судалж байна" хэмээн Юта мужийн их сургуулийн эмийн химийн судалгааны профессор Марго Хэйгүд хэлжээ.

Эрдэмтэд эм гарган авахын хажуугаар шинэ дээжүүдийг судлан, цаас, нэхмэл эдлэл, хоол хүнс, малын тэжээл, нарийн химийн бодис, сэргээгдэх түлш үйлдвэрлэхэд ашиглаж болох эсэхийг мөн судлахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.