Олон нийтийн цахим сүлжээ Твиттерийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жэк Дорси дэлхийн нийтийг хамарсан коронавирус цар тахлын эсрэг тэмцэхэд нэг тэрбум ам.доллар хандивлахаа мэдэгджээ. Энэ нь түүний хөрөнгийн ¼ орчим нь буюу 28 хувь нь ажээ.
Жэк Дорси цар тахлыг зогсоохын тулд хөрөнгө мөнгө хайрлалгүй туслахаа мэдэгдсэн ч тэрбум долларыг яг юунд, эсвэл хаана зарцуулахаа тодорхой хэлээгүй байна.
АНУ дэлхий дээр Ковид-19 цар тахлын хамгийн том голомт болоод байгаа юм. Эмнэлгүүдэд амьсгалын аппарат, эмч мэргэжилтнүүдийг хамгаалах хэрэгсэл хомсдсоны дээр бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсож, хувь хүмүүс эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай тулгараад байна.
Твиттерийн үүсгэн байгуулагч хандивын мөнгөө гүйцэтгэх захирлаар нь давхар ажилладаг Square апп-д эзэмшдэг хувьцаагаа худалдаж босгоно гэжээ. Технологийн салбарын бусад манлайлагчдаас Facebook компанийг үүсгэн байгуулагч Марк Зукербэрг коронавирустэй тэмцэхэд 30 сая ам.доллар, Амазоны гүйцэтгэх захирал Жефф Безос 100 сая ам.доллар, Apple-ын гүйцэтгэх захирал Тим Күк цар тахлаар хамгийн олон иргэнээ алдаж буй Итали улсад эрүүл мэндийн тусламж үзүүлэхээ амласан юм.
Эх сурвалж: ВВС