СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нью-Йорк муж хоногт хамгийн олон иргэн нас барсан тохиолдлыг бүртгэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-д коронавирусийн халдварын 400,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 12,837 иргэн нас бараад байгаа юм. Цар тахал хамгийн эрчимтэй, өргөн хүрээнд тархаж буй нутаг дэвсгэрээр Нью-Йорк муж нэрлэгдээд байгаа билээ.

Тус муж өнгөрсөн 24 цагийн хугацаанд урьд өмнө тохиолдож байгаагүйгээр хамгийн олон иргэнээ Ковид-19 коронавирусээр алдсанаа мэдэгджээ.

Райкерс хорих газарт хоригдож байсан этгээд халдвараар нас барсны дараа бусад хавьтагчид болоод ойр орчмын хүмүүсийг эрсдэлээс хэрхэн хамгаалж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ долоо хоногийн даваа гарагийн байдлаар Нью-Йорк хотын хорих газруудын 331 харуул, 286 хоригдлоос коронавирус илэрчээ.

Мужийн захирагч Эндрю Куомогийн хэлснээр ойрын хоёр хоногийн хугацаанд халдварын тохиолдол буурч, нас барагсдын тоо цөөрч байсан ч сүүлийн нэг хоногт тоглоомын дүрэм өөрчлөгдөж, урьд өмнө бүртгэгдэж байгаагүй олон иргэнээ халдварт тахлаар алдлаа гэжээ. Тиймээс Нью-Йоркийн оршин суугчид эрүүл мэндээ хамгаалах дүрэм журмыг үргэлжлүүлэн даган мөрдөж, нийтээс зайгаа барьж, гэртээ байх хэрэгтэй хэмээн уриалсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.