СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: Б.Чимэддорж: Монгол бөхөнг түүхэн тархац нутгуудад сэргээн нутагшуулах шаардлага үүсээд байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Дэлхийд зөвхөн Монголд байдаг бөхөн сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомстол, их хүйтрэлт, халдварт өвчний улмаас  хорогдож 2018 оны тооллогоор 3800 орчим тоо толгой үлдээд байсан юм. Тэгвэл Монгол бөхөн нэг жилийн дотор 1000 гаруйгаар өссөн байна. Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч 2020 оны нэгдүгээр сард хийсэн тооллогоор 5070 орчим монгол бөхөн бүртгэгджээ.

Гэхдээ энэ бол хангалттай тоо толгой биш монгол бөхөнгийн тоо толгойг өсгөх, тархац нутгийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас Бөхөндэй компанит ажлыг өрнүүлээд байгаа талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Байгаль хамгааллын захирал  Б.Чимэддоржийг энэ удаагийн Халуун сэдэв буландаа урьж ярилцлаа.

Бөхөнгийн тархац нутагт өнгөрсөн зун зуншлага сайн байсан хэдий ч ийм байдал жил болгон тохиодоггүй тул хамгааллын ажилд талууд анхаарлаа сулруулахгүй байх шаардлагатай. Хэдийгээр бөхөнгийн тоо толгой тодорхой хэмжээгээр өссөн ч энэ нь сэтгэл тайвшрах үйл явдал биш аж. Бэлчээрийн хомстол, ган зуд, халдварт өвчин гээд бөхөнд заналхийлэх аюул олон. Дэлхийн байгаль хамгаалах сан 1997 оноос Монгол бөхөнг хамгаалах ажлыг тасралтгүй хийж байгаа ч 2002-2003 оны зудаар нийт тоо толгойн 80 гаруй хувь нь үхэж 750 монгол бөхөн амьд үлдсэн эмгэнэлтэй дүр зураг бий.

Ингээд . Ингээд монгол бөхөн буцаад мөхлийн ирмэгт ирсэн тул олон нийтэд Монгол орны унаган амьтныг таниулах, төр засгийн дэмжлэгийг авах үүднээс компанит ажлыг зохион байгуулж байгаа гэнэ.

Монгол бөхөн Говь-Алтай аймгийн 10 сум, Ховд аймгийн 7 суманд тархсан байдаг. Энэ байдлаас харахад монгол бөхөн хэсэгхэн газар амьдарч, үржиж байгаа нь эрсдэл үүсгэж байгаа тул ойрын 10 жилд түүхэн тархац нутгуудад сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяци үүсгэх нь ган, зуд, халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой.

Түүнчлэн  бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хууль бус агнуурыг бууруулах ажлыг хийх нь энэ нэн ховор амьтныг мөхлөөс аврах арга зам юм гэж онцлон дурдав.

Бид гаднын ховор амьтдыг мэддэг мөртлөө монгол орныхоо унаган нэн ховор амьтнаа мэддэггүй. Иймээс хүүхэд, залууст танин мэдүүлэх ажлыг мөн хэрэгжүүлж байгааг дуулгав.

Дэлхийн байгаль хамгаалах сангаас булаг, усны хүртээмжийг сайжруулах үүднээс орон нутгийн малчидтай хамтран өнөөдрийн байдлаар 11 газрын булаг, усыг сэргээгээд байна. Монгол бөхөн нь малд хортой баглуур ургамлаар хооллодог. Түүний идэш тэжээлийн 36 хувийг баглуур эзэлдэг ажээ. Тэрбээр говь цөлийн нутгаар бэлчиж явахдаа бэлчээрийн ургамлын үрийг туурайгаараа зөөн тараан байршуулдаг байна.

  • .
  • Орон нутгийн иргэд булаг, шандаа хамгаалах, зэрлэг амьтдыг ундлах боломжоор хангах.
  • Хүүхэд, залуус монгол бөхөнгийн талаарх ойлголтоо нэмэгдүүлснээр ирээдүйд хайрлаж, хамгаалах ажилд оролцох боломж нэмэгдэх юм.

МОНГОЛ БӨХӨНГИЙН ОНЦЛОГ

  •  Монгол бөхөн  сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан. Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтдын нэг юм.
  • .
  • Монгол бөхөн цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг чухал амьтан. Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог.
  • Монгол бөхөн эдүгээ зөвхөн Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон байршиж байна.
  • Монгол бөхөн Монгол оронд буй аль ч амьтдаас хамгийн хурдан давхин зайлдаг. Тухайлбал, 80 км цаг хүртэл хурдалж чаддаг.
  • Монгол бөхөнгийн хамрын хөндий нь бусад туруутайн амьтадтай харьцуулахад илүү том. Энэ нь Монгол бөхөн хурдан гүйж, ялангуяа удаан хугацаагаар хүйтний улиралд гүйх боломжийг олгодог байгалийн зохилдлогоо. Гүйх явцад их хэмжээний хүйтэн агаар хамрын хөндийд байрлах маш олон тооны хялгасан судсууд бүхий ханын ачаар түргэн зуур бүлээцэж уушгийг гүйх явцад нэн шаардлагатай дулаан агаараар хангадаг.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.