АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЭЛЕКТОРАТ ЦАГ: Б.Мөнхдөл: Залуучуудын гадагшаа явах мөрөөдөл бол хамгийн том эмгэнэл

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 сарын өмнө

"Электорат цаг" ярилцлагын энэ удаагийн дугаарт  "Уухай" хөдөлгөөний гишүүн, "Cover Mongolia" ХХК-ийн үүсгэн байгуулагч Бадралын Мөнхдөлийг урилаа. 

Тэрээр Монголын талаарх мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагч нарт түгээдэг "Cover Mongolia" компаниа удирдахын сацуу 10 гаруй Төрийн буй байгууллагыг удирдан ажиллаж байна.  Мөн улс төрийн хувьд Хөдөлмөрийн үндэсний намын дэргэдэг "Залуу хүн" клубыг тэргүүлдэг байна. 

Ярилцлагын хэсгээс...

...

Сингапурийн Ли Куан Югийн нэрэмжит Үндэсний их сургуулийн Төрийн удирдлагын ангид сурсан. Одоо өөрийгөө улс төрд ороход бэлэн болсон гэж бодож байна.

Бизнесийнхэн бизнесээ хий, дуучин нь дуучнаа хийгээд яв хэрэгтэй гэдэг ойлголт нийгэмд байдаг. Өөрөө яагаад бизнесээ л хийхгүй улс төр луу орсон юм бэ?

-Би хамаг цагаа олон нийтийн ажилд зарцуулдаг хүн. Өөрийгөө бизнес хийх хүн биш гэдгээ мэдэрсэн хамгийн тод жишээ ярья. Санхүүгийн тайланг улирал болгон гаргадаг шүү дээ. Манай харилцагч байгууллага тайлант хугацаа дуусах гээд байгаа учир нэхэмжлэхээ авчирч өгөхийг хүссэн. Гэтэл би маргааш нь нэхэмжлэхээ хойш тавиад олон нийтийн ажилд яваад өгөх жишээний. Тиймээс л би улс төрд байх ёстой хүн гэж бодож байна.

“Уухай” хөдөлгөөний залуус олон намын төлөөлөл. Нам намынхаа дэмжлэгийг хэр авч чадаж байна вэ?

-Нам харгалзахгүй нэгдэж байгаа нь  сонин харагдаж магадгүй. Гэхдээ бид улс төрийн шийдэл, намын бодлого ярьдаггүй. Туршлагаа хуваалцана. Эхлээд суурь үнэт зүйлээрээ нэгдсэн гэсэн үг. Харин дараа нь байр сууриа олцгоосон үедээ улс төрийн бодлогоор мэтгэлцэхэд болохгүй зүйлгүй. Тэр бол жинхэнэ сэтгэлгээний улс төр болно.

Одоо хамгийн түрүүнд өөрчлөх ёстой зүйл юу вэ?

-Улс төрийн намын тухай хууль. Бид улс төрийн намуудаар дамжуулж төр баригчдыг сонгодог. Гэтэл өнөөдөр нам доторх хэсэг бүлэг хүмүүс сонирхлоороо нийлээд намынхаа ханыг даваад охир завааныг хийж байна. Тиймээс өөрчлөх ёстой. Эхлээд үүнийг өөрчилж байж дараа нь цалин цавуу нэмэх гэх мэт гоё гоё амлалтууд өгөх хэрэгтэй.

ХҮН-ын “Залуу хүн” клубыг удирдаж байгааа хүний хувьд залуус руу хандсан ямар ажил хийж байна?

-Залуусыг улс төрийн идэвхитэй болгох, сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн судалгааг харахад, 18-25 насныхны 50 хувь, орон нутагт дөнгөж 30 хувь нь сонгуулдь санал өгсөн байдаг. Энэ магадгүй тэдэн рүү чиглэсэн бодлого байхгүйтэй холбоотой байх гэж би боддог.

Тиймээс залуусыг ямар монголд амьдармаар байгааг нь мэдмээр байна. Энэ ч үүднээсээ #Миниймонголмөрөөдөл сошиал давлагааг эхлүүлсэн. Түүн дээр нь дөрөөлөөд ямар бодлого хэрэгжүүлэх нь бас тодорхой болох байх гэж бодож байна...


Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.