СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-06

Бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд бага насны 3 хүүхэд хэрэглээний халуун усанд энэ сарын 5-ны 17:00 цагийн үед түлэгдэж нас барсан дуудлага иржээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17:30 цагт очиход .

Иргэн Ч-х Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөгөөд 2019 оны 9 дүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэж амьдарч байсан юм.

. Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамт орсон. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийгдэж байна гэлээ. 

Иймд бага насны хүүхдээ хараа хяналтгүй удаан цагаар үлдээхгүй байхыг анхааруулж байна. 

Уг харамсалтай хэргээр гурван хүүхдээ алдсан ээж нь Дархан-Уул аймгийн тавдугаар цэцэрлэгт ажилладаг байжээ. Ингээд Дархан-Уул аймгийн Багш нарын ҮЭХ-ны гишүүн Мөнхтуяа багш өөрийн цахим хуудсаар дамжуулан эмгэнэлээ илэрхийлсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.