СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Борис Жонсон эрчимт эмчилгээний тасагт шилжлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авснаас хойш 10 орчим хоногийн дараа биеийн байдал нь муудаж, өвчний шинж тэмдэг хүнд хэлбэртэй илэрснээс “Лондон” эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд эрчимт эмчилгээний тасагт шилжсэнийг ВВС мэдээлж байна.

Даунинг Стрийтийн албан ёсны мэдээнд Борис Жонсоны бие эмнэлэгт хүргэгдсэний дараа улам дорджээ. .

Энэ жил 55 настай Ерөнхий сайд эрчимт эмчилгээний тасагт шилжихээсээ өмнө даваа гарагийн үдэд хүчилтөрөгчийн аппарат залгуулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас эхлээд дэлхийн удирдагчид түүний эрүүл мэндэд санаа тавьж буйгаа илэрхийлсэн байна.

Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон Доминик Раабын хэлснээр түүний хамтран зүтгэгчид, итгэлт багийнхан нь төлөвлөж байсан ажил хэргийг нь бүрэн гүйцэд хэрэгжүүлэх болно гэжээ. Улс орон даяар коронавирусийн халдвартай тэмцэж буй хүнд цаг үед Ерөнхий сайдын эрүүл мэнд тавгүйтсэн нь улам бүр түгшээж байна.

.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.