СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оймсондоо авлигаа нуусан Н.Баярсайхан нарт оноосон ялыг хөнгөдсөн гэж УДШ үзлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар МХЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдыг хясан боогдуулж их хэмжээний авлига авсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох хэргийг өчигдөр хэлэлцлээ.

Тус шүүх МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн байна гэж үзээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Харин бусад оролцогчдын хэргийг хөөн хэлэлцэх дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.