СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-04-06

Б.МЭДРЭЭ: Арилжааны банкууд зээл төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах санхүүгийн чадамжгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монголын банкны холбооны ерөнхийлөгч, Худалдаа, хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Манай санхүүгийн зах зээлийн 95-аас дээш хувийг банкны салбар эзэлдэг. Тиймээс арилжааны банкуудын үйл ажиллагаа хүндэрч эхэлбэл эдийн засагт бүхэлдээ эрсдэл үүснэ. Уг эрсдэлийг хэрхэн харж байна вэ?

-Зээлийн эргэн төлөлтөөс эхлээд аж ахуйн нэгж, иргэд хүндрэлтэй болж байна. Эргэн төлөлт саарах, төлөхгүй болоод ирэхээр банк бас хүндрэлд орно. Нэг зүйл байгаа шүү дээ. . Тэгэхээр маш товчхон дүгнэвэл банкны салбарт нөхцөл байдал сөрөг тал руугаа хэлбийж байна хэмээн ойлгоход болно.

-Бусад орны туршлагыг харж байхад төрөөс эдийн засгийг дэмжих чиглэлд бүр нэгдүгээр сараас анхаарал хандуулаад эхэлсэн. Хөнгөлөлттэй зээлийн багц гаргаж арилжааны банкуудаар дамжуулан хорио цээрээс үүдэлтэйгээр үйл ажиллагаа нь доголдож, хүндрэлд өртсөн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж байна. Та энэ бүх мэдээлэлтэй ойр байгаа байх?

-Өнөөдөр ийм арга хэмжээнүүдийг дэлхий даяараа авч байна шүү дээ. Хятадын Төв банк эхлээд 43 тэрбум ам.долларыг 9 банкиндаа өглөө. Дараа нь 72 тэрбум ам.долларыг банкуудаараа дамжуулан зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нартаа өгсөн. АНУ-ын ерөнхийлөгч Трамп төрөөс 1 триллион ам.долларын санхүүжилтийг арилжааны банкуудаараа дамжуулж, бизнес эрхлэгч нартаа өгөхөөр болж байна.

Германы Канцлер Ангела Меркель хязгааргүй зээлийг хямралын үед тодорхой хугацаанд олгоно гээд зарлачихлаа. Солонгос, Японы Засгийн газар, Төв банкууд тус бүр 5.6 болон 5.7 тэрбум ам.долларыг арилжааны банкуудаараа дамжуулж бизнес эрхлэгч нартаа олгоно гэж мэдэгдсэн. Энэ мэт олон орон арилжааны банкуудаа мөнгөжүүлж байгаад бизнес эрхлэгч, иргэдээ дэмжиж байна. Яагаад гэвэл үйлдвэрлэл үйлчилгээ, бизнес эрхэлж байгаа дэмжлэг шаардлагатай гол зорилтот хүмүүс чинь арилжааны банкны харилцагч нар байдаг.

-Сангийн сайдын мэдэгдсэнээр төсвийн зардлыг нэмэх замаар эдийн засгаа дэмжинэ гэсэн. Төрийн дэмжлэгийг бизнес эрхлэгчдэд өгөөжтэй байдлаар хэрхэн хүргэх боломжтой вэ?

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас 2020 оны төсөвт тэвчиж болох зардал гэж гаргасан байна. Түүн дээр гэсэн. Мөн хөшөө, хаалга зэрэг тэвчиж болох зардал байна. Энэ бүх зардлууд нийлбэл нэг их наяд төгрөг давах нь гэсэн тоо гаргасан байна лээ. Энэ мөнгийг бас арилжааны банкуудаар дамжуулж бизнес эрхлэгчдэд хүргээч гэсэн судалгаа гаргасан. Үүнийг баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон холбоод судалгаа шинжилгээ хийж гаргаад Засгийн газар, УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан.Үүнийг зөв санал гэж бодож байна.

-Төв банк бодлогын хүүг нэг пункт, арилжааны банкуудын заавал байх нөөцийн хэмжээг хоёр орчим хувиар бууруулсан. Бизнес эрхлэгчдэд эерэг нөлөөлөл нь хэзээ тусах вэ?

-Эерэг нөлөөллийг өнөөдөр хүлээгээд хэрэггүй. Хуулиар хүлээсэн үүргийн дагуу арилжааны банкууд хадгаламж эзэмшигч нарынхаа хүүг зохих гэрээний хугацаанд төлөх үүрэгтэй. Энэ хугацаа дууссаны дараагаар дээрх бодлогын нөлөөллүүд орж ирнэ. Тэгэхээр маш удаан, алгуур нөлөөлнө гэсэн үг. Яг энэ коронавирусийн халдварын тархалттай хүнд үед нөлөөллийг нь хүлээгээд хэрэггүй.

Нөгөө талаас АНУ–ын Төв банк 1.5 хувьтай байсан бодлогын хүүг тэг болгож байна. Англи 0.5 хувийн бодлогын хүүгээ 0.25 болгож бууруулсан. Харин манайх 11 байсан бодлогын хүүг 10 болголоо. Дорвитой нөлөө үзүүлэхгүй.

-Засгийн газар,Төв банкнаас зээлийг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргалаа...?

-.

-Арилжааны банкууд өөрсдийн нөөц боломжид тулгуурлаж бизнес эрхлэгч, харилцагч нараа дэмжиж болдоггүй юм уу?

-Монголбанкны удирдлагуудтай өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ноос эхлээд гурван ч удаа уулзаж нөхцөл байдлаа ярьсан. УИХ-ын даргатай 2-3удаа холбогдож, нөхцөл байдлыг танилцуулсан. Засгийн газрын хуралдаанд миний бие оролцож арилжааны банкуудаас хийж байгаа ажлыг нэгд нэгэнгүй танилцууллаа. МҮХАҮТ-тай 3-4 удаа уулзлаа. Үүний дараагаар бид зохих албан тоотуудыг явуулсан. Эдийн засгийн байнгын хороонд ийм заавар журам гаргаж, хуульд өөрчлөлт оруулж өгөөч гэж хүргүүлсэн. Арилжааны банкууд тухай бүрт өөрсдийнхөө харилцагч нартайгаа уулзаж, нөхцөл байдлыг нь судалж байна. Боломжтой хэмжээгээр зээлийн хугацааг нь хойшлуулж, сунгаж байна. Хүү, торгууль, алдангиас чөлөөлж байна. Бид үүнийгээ сүрхий зарлаад явахгүй байгаа. Бидний хийх ёстой ажил. Манай харилцагч хүнд байдалд орвол арилжааны банкууд ч дагаад хүнд байдалд орох болно гэдгийг ойлгож, мэдэж байгаа. Тийм ч учраас өөрсдийнхөө түвшинд зохих арга хэмжээгээ дор бүрнээ аваад явж байна. Гэхдээ “Хаан” банкны харилцагчид хөдөө орон нутагт амьдардаг малчин, тариаланч түлхүү байдаг бол “Худалдаа, хөгжлийн банк”-ны харилцагч нар ихэвчлэн нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд байх жишээтэй. Харилцагч нарын сегментүүд өөр өөр байдаг. Энэ онцлогт тохирсон арга хэмжээнүүд авч байна.

-Хүү, торгууль, алдангиас чөлөөлж байгаа гэлээ. Үүнийг тодотгохгүй юу?

-Банкны холбооны удирдах зөвлөлөөр хэлэлцээд шийдсэн асуудал юм. Энэ нөхцөлд арилжааны банкууд хүү, торгууль, алданги нэмэгдүүлж болохгүй гэж шийдсэн.

-Таныг Засгийн газрын хуралдаанд сууж байх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх арилжааны банкуудыг зээлээ хойшлуулах тал дээр анхаараач гэж хэлж байсан?

-Биднийг байнга хуралдаж, холбогдох шатны байгууллагуудтай байнга уулзаж байгаа гэсэн мэдээллийг Ерөнхий сайд аваагүй байсан байх. Би тэр мэдээллээ өгсөн, танилцуулсан. Өөрсдийн боломжийн хэмжээнд зохих арга хэмжээ авч яваа гэдгээ хэлсэн.

-Арилжааны банкны ашгийн тооцооллыг тоймлоод хэлэх боломжтой юу. Саяхан нэг эдийн засагч арилжааны банкууд 8-15 хувийн ашигтай ажилладаг гэснийг сонссон?

-Тэр бол банкны гардаг зардлыг тооцоогүй, ямар ч судалгаагүй хүний үг байна лээ. Би энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлах гэж хичээе. Таны хүүхдийн хадгаламжийг жилийн 14 хувийн хүүтэй татлаа гэж бодъё. Зээлээ сарын 1.5 хувийн хүүтэй өглөө. Үүнийг 12 сараар үржүүлбэл 18.0 хувь болж байна. Одоо үүнээс хадгаламжийн 14 хувиа хаслаа. Ингээд 4.0 хувь гарч байна. Энэ бол хадгаламж, зээлийн хүү хоёрын зөрүү юм. Эндээс бүх зардлаа хасна. Үүнд, .

-Тэгэхээр Та арилжааны банкууд өөрсдийн нөөц боломжид тулгуурлаж, харилцагч нарынхаа зээл төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх зэрэгт санхүүгийн чадамжгүй гэж хэлж байна уу?

-Тийм. Үнэн нь тэр.

-Монгол Улс аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлд эртнээс анхаарсан. Сайншандын аж үйлдвэрийн парк гэж олон жил ярьсан. Зэс, ган хайлах үйлдвэр л гэхэд олон Засгийн газрын гар дамжсан ч биелэлээ олсон нь үгүй. Яагаад хэрэгжихгүй байна вэ?

-Яагаад хэрэгжүүлдэггүй юм, хэн саад болоод байна вэ, ямар нөлөө байдаг юм гэх зэргээр асуултууд гарна. Дандаа улстөржсөн асуудлууд юм. Хэн нэг нь хориг тавиад, нөлөөлөөд байна. Хэн болохыг бүгд мэдэж байгаа. .

Г.БАТЗОРИГ

"Өдрийн сонин"

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.