СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Баярхүү: Ц.Элбэгдоржийг 21 хоногийн тусгаарлалтаас гарсны дараа хуульд заасан арга хэмжээ авна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өнөөдөр тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн даруйд нь баривчлах эсэх нь олны анхаарлын төвд байгаа. Харин энэ асуудалд АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах ажилтан Т.Баярхүү тайлбар өгчээ.

АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах ажилтан Т.Баярхүү:

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1.8-1, 2002 оны эрүүгийн хуулийн 263.2 дахь зүйл заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байгаа.

Эхний хоёрыг нь төрсөн хүүд нь өгсөн бол гурав дахийг нь гадаадад байгаа хаягаар нь шуудангаар хүргүүлсэн. Гэвч тэрбээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан учраас хуульд заасан дараагийн арга хэмжээг авч байрлаж буй улс руу нь Ц.Элбэгдоржийг баривчлуулах хүсэлтээ ЦЕГ-аас Интерпол руу хүргүүлсэн.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадаас эх орондоо ирж буй бүх хүмүүсийг 21 хоногийн турш тусгаарлаж, ажиглалтад байлгана. Энэ шийдвэрийг АТГ-ыг давж ажиллах боломжгүй. Харин тусгаарлалтаас гарсных нь дараа дараагийн хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.