СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусээр нас барахаасаа өмнө хүүхдүүдтэйгээ радио станцаар салах ёс гүйцэтгэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

42 настай Санди Раттер гуравдугаар сарын 16-нд Вашингтон мужийн Эверетт хотод коронавирусийн улмаас нас баржээ.

Раттер хөхний хорт хавдартай тэмцэж байсан боловч нэгдүгээр сард хорт хавдар нь буурч байна гэсэн оношийг ар гэрийхэн нь хүлээн авчээ. Гэвч гуравдугаар сарын 2-нд түүний бие өвдөж эхэлсэн аж. Бие нь сульдаж, амьсгал нь давчдан, толгой нь өвдсөн байна. Тэрээр эмнэлэгт хүргэгдэн, коронавирустэй хэмээн оношлогджээ.

Түүнийг нас барахаас өмнө эмнэлгийн ажилтнууд вирус тархахаас сэргийлж өрөөнд зочин, ямар нэг эргэлт оруулаагүй байна. Сандигийн 13-24 насны зургаан хүүхэд найман жилийн өмнө эцгээ мөн алдсан аж. Тэд ээжийнхээ эмнэлгийн өрөөний гадаа цугларсан байхад нь эмнэлгийн ажилтнууд хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулах арга олжээ.

“Тэд радио станц авчраад ээжийн дэрэн дээр байрлуулсан. Ээжийгээ цонхоор харангаа бид ээждээ эцсийн үгээ хэлж, баяртай гэж хэлсэн” хэмээн Сандигийн 20 настай хүү Илайжа Росс-Раттер хэлжээ. Үргэлжлүүлэн “Би түүнд хайртайгаа хэлж чадсан. Бидэнд бүү санаа зовоорой гэж хэлсэн. Надад их хэцүү байсан. Тэр үед юу хэлэхээ үнэхээр мэдэхгүй байсан” гэжээ.

Тэрээр ах нар нь дүү нараа ээжийнхээ бахархлыг төрүүлсэн хүмүүс болгож өсгөх болно хэмээн CNN-д өгсөн ярилцлагандаа хэлжээ. Илайжагийн ах Тирри Росс-Роттер 13, 14, 15 настай дөрвөн дүүгээ асран хамгаалах эрхийг авахаар төлөвлөж байгаа ажээ. Илайжа "Бид хамтдаа амьдрахаар төлөвлөж байгаа, бүгдээрээ нэг байшинтай болж энэ бүхэнтэй хамт тэмцэх болно" гэжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.