СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хү” хамтлаг Австралиас цахим тоглолт хийнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө


Аялан тоглолтоор явж байсан “Хү” хамтлаг Монгол улсын хил хаагдсаны улмаас Австралийн Сидней хотод гацаад байгаа билээ. Коронавирусийн тархалтын улмаас бүх арга хэмжээнүүдийг цуцлахаас өмнө “Хү” хамтлаг Австралид гурван тоглолт хийгээд байсан юм.
Хамтлаг одоо Сиднейн ойролцоо байгаа бөгөөд амьдрал ердийнх шиг үргэлжилж байна гэцгээжээ. Австралийн Засгийн газрын зааврын дагуу аль болох гадуур гарахгүйг хичээж байгаа гэнэ. “Студитэй нэг найзындаа зочилж байна. Бид цагийг ухаалгаар ашиглахын тулд маш их дуу бичиж байгаа" хэмээн хамтлагийн гишүүн Жаяа ярьжээ.

"Манай продюсер Туркийн Истанбул хотод гацаад байсан ч одоо Монголдоо буцаж очсон.
Жаяа нэмж хэлэхдээ “Зүгээр л ухаалаг байдлаар асуудалтай нүүр тулж, эрүүл байхыг хичээцгээе.

Стресст орсон үед дархлаа буурах бөгөөд энэ нь ийм төрлийн вируст тус болохгүй. Сайхан хөгжим сонсон аз жаргалтай байж, гараа угааж, болгоомжтой байгаарай. Хамтдаа даван туулцгаая” гэжээ.
Харин өнөөдөр Тэд Америкийн Papa Roach хамтлагийн гоцлол дуучин Jacoby Shaddix-тай хамтран Монголын цагаар маргааш өглөөний 9 цагаас Австралиас шууд тоглоно. Цахим тоглолтоо “Хү” хамтлагийн албан ёсны инстаграм хуудас болох @TheHuOfficial-аар дамжуулан үзэхийг уриалжээ.
Эх сурвалж: billboard.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.