Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байх үедээ ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар хамт ажилладаг Т.Гомбосүрэнг хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэмээн буруутгагдаад байгаа Б.Махбал энэ ням гарагт суллагдахаар боллоо.
Б.Махбалд холбогдох хүн амины хэргийг нэг жил зургаан сарын хугацаанд шүүхээр дэнсэлж, ял шийтгэл оногдуулж чадаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т заасныг баримтлан түүнийг ийнхүү суллах гэж байна.
Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг нь 2018 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө гарсан бөгөөд уг хэрэг гарснаас хойш нэг жил 6 сарын хугацаа өнгөрөөд байгаа билээ.