СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-28

Төрийн албан хаагчдын "тансаглал"-ын мөнгийг танав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2020-03-27/ хуралдаан хийж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгаа тэтгэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулсан билээ. 

Иргэд, ААНБ-д хандсан долоон зүйлтэй арга хэмжээ авахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан. Уг танилцуулгад дурдагдаагүй ч иргэдэд чиглэсэн, амьжиргааг тэтгэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилготой дэлгэрэнгүй танилцуулга гарсан байна.

Уг танилцуулгад орсон онцлох шийдвэрүүдээс хүргэж байна. 

Үүнд, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед төсвийн хэмнэлтийн горимд 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн шилжин ажиллаж байгаа бөгөөд төсөвт орж ирсэн мөнгийг ач холбогдолоор нь дарааллуулж санхүүжүүлэх ажээ.

Юуны түрүүнд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бүрэн олгох бөгөөд дараа нь тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлс, цахилгаан дулааны зардлыг санхүүжүүлэх юм байна. 

Харин 2020 оны туршид төрийн албан хаагчдын гадаадад томилолтоор ажилладаг бүх зардлыг танасан байна. Мөн тавилга, эд хогшил худалдан авахгүй, их засвар, хурал зөвлөлгөөн хийхгүй, үүнд зориулсан зардлуудыг танах аж. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.