Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа тэтгэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авахаар шийдвэрлэсэн талаар өнөөдөр /2020-03-27/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийсэн билээ. Уг ХБХ-ын үеэр дараах асуултыг тавьж, хариулт авсан юм.
-Сонгууль хугацаандаа болох уу? Ерөнхийлөгч хойшлуулах тухай санал гаргасан?
-Бүх зүйл хуулийн дагуу явагдана гэж бодож байгаа. Өнөөдөр сонгууль хойшлогдох нөхцөл байдал үүсээгүй гэж харж байна. БНСУ гэхэд л хүнд байдалтай байгаа хэрнээ сонгуулиа цаг хугацаанд нь хийнэ гэсэн байр суурьтай байна лээ. Бид сонссон.
Цагийн байдал өөрчлөгдөж, нөхцөл байдал хүндрээд, бидний тооцоолж байснаас ондоо байдал үүсвэл энэ тухай асуудлыг ярина. Өнөөдрийн байдлаар УИХ-ын ээлжит сонгууль хойшлогдох шалтгаан харагдахгүй байна. Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж судалж байна. Цаашдын асуудлыг УИХ шийднэ гэж ойлгож болно.
-Тавдугаар сарын сүүлчээс шинэ Үндсэн хууль мөрдөгдөж эхлэх учраас Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болно гэж зарим хуульчид ярьж байна?
-Монгол Улсын Засгийн газар огцрохгүй. Ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Яагаад гэвэл шинэ Үндсэн хууль батлагдсан. Тавдугаар сарын 24-нөөс мөрдөгдөнө. Гэхдээ үүнийг дагаж дагавар хуулиуд гарах ёстой. Засгийн газар огцрох, шинээр бүрдүүлэх тухай асуудлыг тэр хуулиар шийдвэрлэх ёстой.
УИХ энэ хуулиудаа яаралтай баталж шийдвэрлэх ёстой. УИХ ямар хууль гарнана, түүнийг Засгийн газар дагаж мөрдөх ёстой.