СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-03-27

У.Хүрэлсүх: Арилжааны банкуудын эрүүл мэндийн байдалд таагүй арга хэмжээ авч магадгүй шүү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа тэтгэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авахаар шийдвэрлэсэн талаар өнөөдөр /2020-03-27/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийсэн билээ. Уг ХБХ-ын үеэр дараах асуултыг тавьж, хариулт авсан юм. 

-Арилжааны банкууд та бүхний хэрэглээний зээл түр хойшлуулах саналыг хүлээж авсангүй яах вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улсын Ерөнхий сайд арилжааны банкуудын удирдлагуудтай уулзсан. Монгол банкны Ерөнхийлөгчтэй ч уулзсан. Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа, коронавирустэй холбоотой ААН-үүдийн үйл ажиллагаа хүндэрч байна. Тэд өндөр хүүтэй зээл авсан. Үүнээсээ болж бизнес эрхлэгчдийн ахуй амьдрал хүндэрч байгааг танилцуулсан.

Засгийн газар тэдэнд шаардлага тавьдаггүй, тэднийг удирддаггүй.

Тийм учраас улсын Ерөнхий сайд хүсэлтээ тавьсан. Монгол банк бодлогын хүүгээ 1 хувиар бууруулсан. Үүний үр дүнд 300 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр чөлөөлөгдсөн гэж ойлгож байгаа. Би дахин Монгол банкны Ерөнхийлөгчид хүсэлт тавьж бодлогын хүүгээ бууруулах шаардлага тавина гэж бодож байгаа. 

Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой гэж үзэж байгаа. Ард иргэд маань бүгд харж байгаа. Энэ асуудлыг Монгол банкны Ерөнхийлөгч, УИХ-ын даргад дахин тавина. Арилжааны банкууд хүүгээ бууруулах хэрэгтэй, хадгаламжийн хүүгээ ч бууруулах болсон. Олон удаа хүсэлт тавьсан. . Уг нь эдийн засгийн энэ хүндрэлтэй байдлаас аль аль нь алдагдал багатай гарах хэрэгтэй болов уу гэж бодож байна.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: . Гэхдээ Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой ажиллаж байдаг зөвлөл гэж бий. Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны ерөнхийлөгч нар орж асуудал ярьдаг. Хамтын ажиллагаа болон ажил хэргийн харилцаа л байгаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.