СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эдийн засгийн хямралын улмаас эрэгтэй хүүхэд төрөх нь багасаж, хүйсийн харьцаа алдагддаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Тус сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар, хямралын улмаас ажлаасаа халагдах нь эрэгтэй хүн түрүү булчирхайн хорт хавдар, эмэгтэй хүн хөхний хорт хавдар тусахад нөлөөлдөг ажээ.

Түүнчлэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алиных нь хувьд ходоодны хорт хавдар тусах магадлал хямралын үед өсдөг байна. Энэхүү судалгааг явуулсан эрдэмтэд эрүүл мэнддээ зарцуулж буй мөнгөний хэмжээ болон ажилгүйдлийн түвшин нэг хувиар өсөхөд хорт хавдраар нас барах тохиолдол хэрхэн өсөж буйн хамаарлыг тооцоолсны үндсэн дээр ийм дүгнэлт хийжээ. Санхүүгийн хямрал олон сөрөг нөлөө араасаа дагуулдаг.

Дэлхийн эдийн засагт ихээхэн хор уршиг авчирсан томоохон санхүүгийн хямралд 1923-33 оны “Их Хямрал”, 1973-74 оны “ОПЕКийн шок”, 1997 оны “Азийн хямрал” болон хамгийн сүүлийн том хямрал болох 2008 оны “Дэлхийн санхүүгийн хямрал” зэргийг дурдаж болно. Санхүүгийн хямрал нь хүмүүсийг стрессдүүлж, төрөлт, ургийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь мөн судалгаагаар батлагдсан. Өөрөөр хэлбэл, эхийн хэвлийд ураг бүрэлдэж байх үед санхүүгийн томоохон хямрал тохиож, жирэмсэн эх сэтгэл санаа нь хямарснаар эрүүл мэндийн хувьд асуудалтай хүүхэд мэндлэх эрсдэлтэй байдаг аж.

Колумбын их сургуулийн судлаач Махибен Марутхаппу санхүүгийн хямралын үеийн эрүүл мэнд ялангуяа төрөлт, ургийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалсан байна. Тэрбээр Исландын төрөлтийн мэдээлэлд үндэслэн 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал нярайн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Судалгааны үр дүнд жирэмсний эхний гурван сард санхүүгийн хямрал эхийг стрессдүүлснээр жин багатай нярай төрөх магадлал өсөж байжээ. Түүнчлэн эдийн засгийн хямралын улмаас эрэгтэй хүүхэд төрөх нь багасаж, хүйсийн харьцаа алдагддаг байна. Өөрөөр хэлбэл, жирэмсэн байх үедээ стрессдсэнээс ураг зулбах тохиолдох нэмэгдэх бөгөөд эрэгтэй ураг эмэгтэй ургаас илүү сул дорой байдаг тул эндэх тохиолдол их ажиглагджээ.

Эх сурвалж: http://www.euro.who.int/__ data/assets/pdf_file/0008/257579/ Economic-crisis-health-systems-Europe-impact-implications-policy.pdf

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.