СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-27

LIVE: Урт цагааны түрээслэгчдийн саналыг авч НИТХ-д танилцуулж, шийдвэр гаргана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Урт цагааны барилгын асуудлаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас тайлбар өгч байна.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба:

-Урт цагаан үйлчилгээний төвийн 2009-2019 оны хооронд мэргэжлийн хяналтын болон холбогдох арав гаруй дүгнэлтээр барилгын болон гал түймрийн гм эрх зүйн дүрэм журамд заасан шаардлагуудыг хангахгүй байгаа. Энэ барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтүүдийг үндэслээд холбогдох тушаал гарсан.

Бизнесийн үйл ажиллагаа зогслоо хэмээн 300-400 орчим иргэн манайд хандаад байгаа. Иймээс дээрх иргэдийг хүлээж авч уулзахаар хуваарь гаргасан.

Түрээсийн гэрээтэй холбоотой асуудал байгаа 30 иргэн, аж ахуйн нэгж 2019 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түрээсийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш түрээсийн гэрээгээ сунгасан зүйл байхгүй.

Урт цагаан худалдааны төвийн нэг ам.метрийг 9000 төгрөгөөр бодож түрээсэлдэг. Гэтэл дээрх 30 иргэн, аж ахуйн нэгж цаашаагаа дам түрээс буюу 300-400 иргэнд 300-350 мянган төгрөгөөр түрээслүүлдэг гэсэн байгаа.

Одоогийн байдлаар дам түрээс төлдөг 30 иргэнтэй уулзахад 300 мянгангаас 5 сая төгрөгийн түрээсийн төлбөрийг үндсэн 30 түрээслэгч нарт төлж байгаа гэсэн юм.

Галын аюулгүй байдал алдагдсан бөгөөд тус төвд хэзээ мөдгүй гал гарах эрсдэлтэй гэж үзсэн. Тус барилгад энэ сарын 6-нд дулааны шугам хагарч 10 орчим сая төгрөгийн өртөг бүхий ус тус төвийн барилгын доор алдагдсан. Иймээс нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт Ус сувгийн удирдах газраас 10 сая төгрөгийн акт тогтоогоод байна.

. Ингээд НИТХ-аар Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг цаашид хэрхэх талаар шийднэ. Иймд түрээслэгчдийн санал хүсэлт хамгийн чухал гэдгийг онцолж хэлмээр байна гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.