Коронавирусийн халдвар дэлхийн улс орнуудад хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан БНХАУ-д гаднаас вирусийн тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж байгаа тул энэ амралтын өдрөөс эхлэн ихэнх хилээ хаахаар болжээ. БНХАУ-д зорчихоор виз авсан болон оршин суух зөвшөөрөлтэй гадны иргэд түр хугацаанд тус улсад хил нэвтрэх эрхгүй болж байна.
Түүнчлэн виз олгох шаардлагагүй дамжин өнгөрөх тээвэр болоод виз олгох бусад хөдөлбөрийг зогсоох ажээ. Харин дипломат пасспорттой иргэдэд хориг үйлчлэхгүй юм байна. Хэрэв Хятадад зайлшгүй очих шаардлагатай бол шинээр виз олгох хүсэлт гаргана гэжээ.
Энэ хооронд Микрософт корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс дэлхий даяар тархаад буй коронавирусийн халдвар ирэх дөрөвдүгээр сард зогсоно гэж хүлээх хэрэггүй хэмээн мэдэгдээд байна. АНУ халдвар авсан иргэдийн тоогоор Хятадыг давж 85,000 гаруй тохиолдол илрээд байгаа юм.
Тэрбумтан хандивлагч Гэйтс хэрэв ирэх сард та бүхэн хэвийн амьдралдаа шилжих юм бол илүү удаан хугацааны хорио цээр, хүнд сорилтонд бэлдэх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: CNN