СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Говь-Алтай аймагт дахин гурван удаа газар хөдөлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Говь-Алтай аймагт өчигдөр гурван газарт 3.7-4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл гурван удаа давтагджээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Говь-Алтай аймгийн:

Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” гэдэг газарт 18:31 цагт 3.9 магнут

Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” гэдэг газарт 03:25 цагт 3.7 магнут

Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газарт энэ сарын 27-ны 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бигэр сумын Засаг дарга Ж.Лхаасүрэн, Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Сонирхуулахад, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газарт энэ сарын 20-нд нэг цагийн дотор дахин гурван удаа газар хөдлөлт давтагджээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.