СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жүжигчин, дуучин Б.Батмэндэд яллах дүгнэлт үйлдэн прокурорт хүргүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Жүжигчин, дуучин Б.Батмэндэд холбогдох хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тухайн үед хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж мэдээлсэн нь ташаа болж, харин одоо л яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-ын хяналтад хүргүүлсэн байна. 

Тэрээр хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа мэдээлэл гарсны дараа үүнийг эрс үгүйсгэсэн нь "аргагүй л жүжигчин хүн юм даа" гэh сэтгэгдлийг уншигчдад төрүүлсэн байдаг.

Б.Батмэндэд эрүүгийн хуулийн 20,7-д заасны дагуу "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан" гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа талаар өнөөдрийн "Өнөөдөр" сонинд мэдээлжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.