СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Канад иргэддээ дөрвөн сарын турш 2000 ам.долларын тусламж үзүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь иргэддээ бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэх замаар жижиг, дунд бизнесээ тэтгэж, өрхийн орлогыг хэвээр хадгалахыг эрхэмлэж байна. Монгол улсын Засгийн газар ийм бодлого хэрэгжүүлэх талаар зарлаагүй, төсөвт тодотгол хийхгүй гэж мэдэгдсэн ч корона вирусийн нөхцөл байдал хүндэрч, удааширвал энэ төрлийн арга хэмжээ авахаас аргагүй гэж үзэх эдийн засагчид байна.

Тухайлбал, Канад, АНУ, Франц зэрэг тэргүүлэх гүрнүүд мөнгөн тусламжийн бодлого боловсруулан хэрэгжүүлж байна.

Канад

Канад улс иргэддээ 75 тэрбум ам.долларын коронавирусийн тусламжийн багц тараахаар болжээ. Энэхүү яаралтай тусламж нь санхүүгийн хувьд хэцүү байдалд ороод буй канадчуудад туслах эдийн засгийн дэмжлэг болж өгөх юм.

“Angus Reid” хүрээлэнгийн судалгаагаар канад өрхийн 44 хувь нь коронавирусийн улмаас ажлын цагаа алдсан өрхийн гишүүн бий хэмээн мэдээлжээ. Харин гуравны нэг нь түрээсийн төлбөрийнхөө талаар санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.

Тусламжийн хүрээнд COVID-19-ээс болж ажлаа алдсан хүмүүст сард 2000 ам.долларыг дараагийн дөрвөн сарын хугацаанд олгохоор болжээ. Энэ нь хөл хорионд орсон, өвчтэй гэр бүлийн гишүүнээ асарч буй, ажлаас халагдсан эсвэл ажил олгогчоосоо цалингаа аваагүй хүмүүст хамаарах аж.

АНУ

Вашингтоны хууль тогтоогчид коронавирусийн улмаас хүнд цохилтод ороод буй эдийн засгаа тэтгэх зорилгоор хоёр их наяд ам.долларын тэтгэмжийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд олон америкчууд 1200 ам.долларын мөнгөн тусламжийг авах төлөвтэй байгаа аж. Гэрлэсэн хосууд орлогын албан татвараа хамтад нь бүртгүүлдэг учир 2400 ам.доллар авах боломжтой, мөн хүүхэд бүрт 500 ам.доллар тараах аж.

Гэвч иргэд хамгийн сүүлийн татварын тайлан дахь нийт орлогын талаар тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд мөнгө авах боломжтой болох аж. Хэрэв жилийн 75 мянган ам.доллар эсвэл өрхийн тэргүүнээр 112,500 ам.доллараас дээш орлоготой бол мөнгөн тусламжийн дүн буурч эхлэх юм байна. Эдгээр дүнгээс давсан 100 ам.доллар тутамд мөнгөн тусламжийг таван ам.доллароор бууруулах аж. Харин жилийн орлого нь 99 мянган ам.доллар ба түүнээс дээш бол мөнгөн тусламж үзүүлэхгүй аж.

БНСУ

БНСУ коронавирусийн халдварын үеэр бизнес эрхлэгчид болон ажилчдад туслахаар 40 тэрбум гаруй ам.долларын эдийн засгийн тусламжийг бэлтгэж байгаа бөгөөд энэхүү яаралтай тусламжийн багц нь хямралын үед хамгийн эмзэг байдаг жижиг бизнес эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид рүү чиглэсэн ажээ. БНСУ-д бүх бизнесийн зээлийн төлбөрийн эцсийн хугацааг зургаан сараар сунгаж байгаа бөгөөд бүх зээлийн хүүг зургаан сарын турш зогсоожээ.

ХБНГУ

Германы засгийн газар яаралтай тусламжийн 156 тэрбум еврог 2020 оны төсөвтөө баталжээ. Үүнээс 50 тэрбум евро нь жижиг бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан буцалтгүй тусламж болох аж. Берлин хот тахлын улмаас хүндрэлд ороод буй 250-аас дээш ажилтантай томоохон компаниудыг нөхөн санхүүжүүлэхэд зориулж 500 тэрбум еврогийн сан байгуулсан байна.

Франц

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон коронавирусийн тахал өвчнөөр нэрвэгдсэн компани, ажилчдад хязгааргүй төсвийн дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Францын санхүүгийн сайд Бруно Ле Мэйерийн үзэж буйгаар үүнд ойролцоогоор 45 тэрбум евро зарцуулагдах аж. Мөн бизнес эрхлэгчдэд зориулан 300 тэрбум еврогийн банкны зээлийн баталгааг засгийн газраас өгнө.

Итали

Ромд 25 тэрбум еврогийн төсвийн аврах багцаас хөрөнгөө тарааж эхэлжээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 500 еврогийн нэг удаагийн тэтгэмж, ажилчдадаа нөхөн төлбөр олгож буй компаниудад төрөөс дэмжлэг үзүүлэх, ажилчдыг халахыг хориглох, хорио цээрийн үеэр ажиллаж байгаа италичуудад мөнгөн урамшуулал олгох зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа аж.

Англи

Засгийн газраас гаргаж буй тусламжийн багцад хязгаар тогтоогоогүй бөгөөд одоогийн байдлаар 50 тэрбум фунт стерлингтэй тэнцэх хэмжээний төсвийг ашиглаад буй ажээ. Лондон хот ажлаа хийхгүй байгаа ажилчдын цалингийн үнийн дүнгийн 80 хүртэлх хувийг бүх компаниудад нөхөн олгохыг санал болгосон байна. Компаниуд хязгааргүй зээлийн баталгаа авах боломжтой бөгөөд томоохон компаниудад Английн банкнаас шууд зээл авах эрхийг олгож, зарим салбарын бүх компаниудад үл хөдлөх хөрөнгийн татварыг нэг жилийн хугацаатай цуцлах санал гаргасан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.