Өмнөговь аймгийн Цогтцэций суманд "Страто" компанийн нүүрс тээврийн Чойр чилэлийн замд нутгийн иргэд зам хааснаас олон тооны машин, хүний бөөгнөрөл үүсч, эмх замбараагүй байдал бий болжээ.
Тодруулбал, Тавантолгой-Чойр чиглэлд нүүрс ачсан 150 орчим машин, 10 гаруй эгнээ зам үүсгэн, тоос, шороо бужигнуулж, асар их дуу чимээ гарган явах болсон нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Үүнээс үүдэн зарим иргэд морь унаж ташуур барин, нүүрс ачсан машины жолооч нарыг бүлэглэн зодсон хэрэг ч гарчээ.
Зөрчилдөөнөөс үүдэн 150 орчим жолооч нар замд түгжигдэж хоол хүнсгүй, эрсдэлтэй байдалд орж, өвчин халдвар тархах эрсдэл үүссэн байна. Тиймээс нүүрс тээврийн жолооч нарыг нэгтгэсэн "Баянзам тээвэрчдийн холбоо" ТББ-аас Улсын онцгой комисст хандан дээрх асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Өнөөдрийн байдлаар Өмнөгвоь аймгийн Цогцэций сумаас 30км-т 80 машин, 45 дахь километрт 70 орчим машин бөөгнөрсөн байдалтай байгаа бөгөөд асуудал даамжирвал нутгийн иргэд жолооч нарын хооронд мөргөлдөөн үүсч магадгүй байгаа ажээ.