Ерөнхийлөгчийн уриалгын талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг УИХ-аар хэлэлцэж, онцгой нөхцөлд нийцсэн хуулиудыг гаргаж болно. Зарчмын хувьд зөв гэж харж байна. Үндсэн хуулинд сонгууль хойшлуулах тодорхой заалтууд бий.
Дэлхийн 76 орон сонгуультай байсан. Англи, Франц орон нутгийн сонгуулиа хойшлуулсан. АНУ Ерөнхийлөгчийн сонгуулиа хойшлуулах талаар ярьж байна. ОХУ Үндсэн хуулийн санал асуулгаа 6 дугаар сар хүртэл хойшлуулсан. Дэлхийд ийм байхад бид хойшлуулж болно. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал.
Харин эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэх зохицуулалт Үндсэн хуулинд байхгүй.