СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ, БНСУ, Тайвань, Сингапурт коронавирусийн халдварыг хэрхэн хяналтандаа авав?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө


Европ, АНУ, Өмнөд Америк, Австралид коронавирусийн тархалт эрчимжиж байгаа үед Азид нөхцөл байдлыг аль хэдийнэ хяналтандаа авчээ. ОХУ-ын Стратегийн санаачилгын агентлаг нь коронавирусийн эсрэг БНХАУ, БНСУ, Тайвань, Сингапурт ямар арга хэмжээ авч байгааг судалсан байна.
Эдгээр улсуудын засгийн газруудын арга барил харилцан адилгүй ч тэд шийдэмгий байдлаар нэгдсэн бөгөөд энэ нь сэжигтэй иргэдийг тусгаарлах, олон нийтийн уулзалт, томоохон арга хэмжээнүүдийг хязгаарлах, өргөн хэмжээний мэдээллийн кампанит ажил явуулах, түүнчлэн дэглэмийг зөрчсөн хүмүүст хатуу арга хэмжээ авах гэх мэт бодлогууд хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрчээ хэмээн дүгнэжээ.

БНХАУ: Хэцүү бүхэн ард хоцорсон уу?
БНХАУ коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээ доорх зургаан шатлалттай:
-Хорио цээрийн түвшин, цар хүрээг тодорхой заах
-Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг бие даасан иргэд, гэр орон, олон нийт, байгууллага, төрийн үйлчилгээ, хотын захиргааны түвшинд хянах
-Иргэдийн үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний хангамжийг хянах
-Тусгайлан бэлдсэн эмнэлгийн төвүүдэд халдвар авсан иргэдийг тусгаарлаж, хянах
-Халдвар авсан тохиолдлыг бүртгэн хянах цахим системийг 24 цаг ажиллуулах
-Иргэдэд төвлөрсөн сувгаар мэдээлэл өгөх
Хятад улс халдварын эхний үед хүчтэй цохилтод орсон ч сүүлийн хоёр сарын хугацаанд шинээр гарсан тохиолдол эрс буурчээ.

БНСУ: Шинэлэг арга
Халдварт өртсөн бүс нутагт хорио тогтоосон Хятад улсаас ялгаатай нь Өмнөд Солонгос нийгмийн өргөн цар хүрээнд бүх нийтийн шинжилгээ хийж мэдээллийг нээлттэй түгээжээ.
Удаан хугацааны туршид БНСУ коронавирусийн тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсч байсан боловч эрх баригчид халдварын түвшинг эрс бууруулж, дэлхийн түвшинд хүн амын нас баралтын түвшинг хамгийн бага болгожээ.
Дэлхийн дундаж 3.4 хувьтай харьцуулахад 0.77 хувь буюу хамаагүй бага байгаа юм. Өвчнийг эрт илрүүлснээр анхан шатанд нь эмчилж эхлэх боломжтой юм. Мөн тестийн ачаар шинж тэмдэг илрээгүй үед ч халдварыг тогтоох боломжтой учраас нас баралтын тоог бууруулж чаджээ.
Нэгдүгээр сарын эхээр Өмнөд Солонгосын эрх баригчид аль хэдийнэ Хятадаас ирсэн хүмүүст өргөжүүлсэн хорио цээрийн арга хэмжээ авч эхэлжээ. БНСУ бусад улс оронтой харьцуулахад хамгийн их буюу өдөрт 10 мянга орчим шинжилгээ хийсэн нь халдвар тээгчдийг эрт илрүүлж, халдварын голомтыг хяналтандаа авахад тусалжээ. Улсын хэмжээнд нийт 300 мянга орчим шинжилгээг хийсэн ба тэдгээрийг 500 гаруй эмнэлэг болон 60 гаруй хөдөлгөөнт цэг дээр хийдэг байна.

Тайвань: Хурд
Гуравдугаар сарын 18-ны байдлаар Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд тайвань эмч нар аль хэдийнэ Ухань хотоос ирж буй зорчигчдод халуурах, уушигны хатгалгааны шинж тэмдэг байгаа эсэхийг шууд онгоцон дотор нь шалгаж байжээ.
Вирус дэгдэж эхэлснээс хойш Тайваний Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийж, Тайваний дэд ерөнхийлөгч интернэтээр тогтмол мэдээлэл түгээж байжээ. Маск зүүж, гараа тогтмол угааж байх шаардлагатай байгааг иргэдэд нэн даруй анхааруулж эхэлсэн байна. Түүнчлэн Тайваньчууд, Өмнөд Солонгосчуудтай адил маскны экспортыг түр зогсоож, үйлдвэрлэлдээ цэрэг армийг хамруулжээ.
Халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийг хөл хорионд оруулж, гар утсаар нь байршлыг нь хянаж байжээ. Дэглэмийг зөрчсөн хүмүүст 10 мянган доллар хүртэлх торгууль, хуурамч мэдээ тараагчдыг 100 мянган доллар хүртэл торгохоор болсон байна.

Сингапур: Бага тохиолдол
Гуравдугаар сарын 18-ны байдлаар Сингапур нь коронавирус илэрсэн гурав дахь орон болж, хоёрдугаар сарын дунд гэхэд БНХАУ-ын дараа хамгийн их халдвар буюу 80 өвчтөн бүртгэгдээд байжээ. Энэ нь тэдний шинжилгээний хүчин чадлыг илтгэж байгаа бөгөөд дэлхийн дунджаас гурав дахин их өвчлөлийг илрүүлсэн аж.
Эрх баригчид өргөн хүрээний шинжилгээ хийх, өвчтөнийг тусгаарлах, хорио цээр тогтоох, өвчтөний бүх холбоо барих үйл ажиллагааг идэвхтэй хянах, хилийн хяналт сайжруулж, олон нийтэд мэдээлэх зэрэг цаг тухайд нь арга хэмжээ авч байжээ. Хятадад вирусийн анхны тохиолдол гарснаас хэд хоногийн дараа Сингапурын Эрүүл мэндийн яам бүх эрүүл мэндийн байгууллагуудад батлагдсан бүх тохиолдлыг төвлөрсөн системээр мэдээлэхийг шаардсан аж.

Сингапурын эрүүл мэндийн үндэсний лаборатори бусад клиникүүдтэй хамтран нэгдүгээр сард оношлогооны тест боловсруулжээ. 
Хорио цээрийн дарамтыг багасгахын тулд засгийн газар хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүст өдөрт 73 синга доллар санал болгосон ба ажил олгогчдод хорио цээрийн өдрүүдийг ажилчдын жилийн амралтын өдрөөр тооцохыг хоригложээ.
Эх сурвалж: asi.ru

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.