Монгол улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын талаар МУИС-ийн багш, хуульч Ч.Өнөрбаярын байр суурийг та бүхэнд хүргэж байна.
МУИС-ийн багш, хуульч Ч.Өнөрбаяр:
-Ерөнхийлөгчийн уриалгад санал нийлж байгаа зүйл байна. Төсөвт тодотгол хийх, жижиг дунд бизнесийг дэмжих зэрэг уриалгыг дэмжиж байгаа. Харин сонгуулийг хойшлуулах уриалгад эргэлзэж байна. Сонгууль тогтмол, хугацаандаа явж байна гэдэг ардчиллын дархлаа юм шүү дээ. Хойшлуулах эрх мэдэл нь УИХ-д байгаа. УИХ шийднэ.
Эрх мэдлийг төвлөрүүлэх талаар Үндсэн хуульд дайн бүхий байдал, гамшиг аюул, мөн үймээн самууны үед гэсэн байгаа. Одоогоор манайд аль аль нөхцөл нь үүсээгүй байна.