СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Элизабет хатан Ерөнхий сайдтай уулзалгүй, утсаар ярив

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз коронавирусийн халдвар авсныг лхагва гарагт олон нийтэд зарласан билээ. Ханхүү Чарльзад хөнгөн хэлбэрийн ханиадны шинж тэмдэг илрэхэд даваа гарагт шинжилгээ өгсөн нь эерэг хариу гарсан юм.

Уг мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет Ерөнхий сайд Борис Жонсонтой хийдэг долоо хоног бүрийн уулзалтаа биечлэн уулзалгүй утсаар ярьж гүйцэтгэсэн байна. Хатан хаан Виндсор шилтгээнээс Ерөнхий сайд Жонсонтой утсаар ярьж буй зургийг олон нийтэд дэлгэжээ.

Уэльсийн ханхүү Чарльз коронавирусийн халдвар авсныг илрүүлэхээс өмнө гуравдугаар сарын 9-ний өдөр хатан хаан болоод гэр бүлийн бусад гишүүдийн хамт 2,000 орчим зочин оролцсон хүлээн авалтанд оролцсон байна. Тиймээс арга хэмжээнд оролцсон бүх хүмүүсийг нэн даруй мэдээллээ өгч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өөрийгөө тусгаарлах заавар зөвлөгөөг даган мөрдөхийг уриалжээ.

Тус арга хэмжээнд туг далбаа барьсан 54 хүний нэгээс мөн коронавирусийн халдвар илрээд байгаа юм байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.