УИХ-ын сонгуулийг хойшлуулах ерөнхийлөгчийн уриалгын талаар улс төрийн намууд ямар байр суурьтай байгааг тодруулахаар МАХН-ын ЕНБД Б.Тулгатай ярилцлаа.
МАХН-ын ЕНБД Б.Тулга:
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын талаар сайн арга хэмжээ авч байна. Харин УИХ ажлаа хийхгүй байна. Шаардлагатай асуудлуудыг хэлэлцэхгүй байна. УИХ сонгуулийг хойшлуулах талаар хуралдахгүй байж болно. Гэвч цар тахлаас үүдэж хүнд байдалд ороод байгаа Монгол улсын эдийн засагт ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэх хэрэгтэй байна.
Ерөнхийлөгчийн уриалгын УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалгыг дэмжиж байгаа. Харин цар тахлаар далимдуулж, төрийн эрх мэдлийн нэг хүн, бүлэглэлд төвлөрүүлэх нь ардчиллын суурь зарчимд нийцэхгүй. Иймд дэмжихгүй.