СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-03-26

Нойр, хар шоколад, сэтгэл санаа дархлаа дэмжихэд чухал нөлөөтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Харин нас өндөр байх тусмаа өвчний шинж тэмдгүүд илүү хүнд хэлбэрээр илэрч, цаашлаад үхэлд хүргэж байгаа нь ажиглагджээ. Үүнийг судлаачид нас явахын хэрээр Т-лимфоцитуудын тоо болон төрөл багасаж, дархлаа суларснаар бусад эсүүд халдварт өвчний нөлөөнд өмнөхөөсөө илүү хурдан өртөх болсонтой холбон тайлбарлаж байна. Судлаачдын үзэж буйгаар доорх гурван арга дархлааг хамгийн сайн дэмждэг гэнэ.

Бүтэн нойртой байх- Сан-Диего хотын Калифорнийн их сургуулийн нэгэн лабораторид 2015 онд 18-55 насны 164 хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр риновирусээр халдварлуулжээ. Ингээд халдварт өвчин хэнд илүү хүндээр илэрч байгааг судлаачид ажигласан байна. Сүүлийн долоо хоногт өдөрт таваас бага цаг унтсан хүний олонх нь риновирусээр үүсгэгдсэн өвчнөөр шаналж байсан бол өдөрт 7-9 цаг унтаж, амарч байсан хүмүүсийн хувьд халдвар авсан ч биеийн байдал нь хэвийн байжээ.

. Сайн дурын таван хүнийг оролцуулж, хэдэн өдрийн туршид ийм бүтээгдэхүүн хэрэглэж, туршилт явуулахад, хар шоколад идэх үед хүний дархлааны тогтолцооны эсүүд хоорондын дохиолол идэвхждэг нь батлагджээ. Юуны түрүүнд Т-лимфоцитууд идэвхжиж, эсийн дархлааны үйл ажиллагааг сайжруулдаг байна.
Сэтгэл санаа- Сэтгэл санаа өөдрөг байх нь дархлааны хариу урвалыг идэвхжүүлдгийг Израилийн эрдэмтэд тогтоожээ. Судлаачид лабораторийн хулгануудад туршилт хийж, тархины таашаал авдаг хэсэгт зохиомлоор нөлөө үзүүлэхэд цусан дахь дархлааны эсүүд бага боловч идэвхжиж байгаа нь илт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: https://www.theguardian.com/lifeandstyle/2020/mar/08/how-to-boost-your-immune-system-to-avoid-colds-and-coronavirus

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.