Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг энэ сарын 24-ний өдрийн 16:52 цагт батлан даалтаар суллажээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх хүмүүсийг сонгууль будлиантуулахыг завдсан гэм буруутайд тооцож, тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон ч уг ялыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон юм.
Нийслэлийн прокурорын газраас 60 тэрбумын гэх тодотголтой уг хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгаж байсан хэдий ч цагдан хорих хугацааг сунгахгүйгээр ийнхүү батлан даалтад гаргасан байна.