АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 долоо хоногийн өмнө

Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулж залилагчдыг баривчлав

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Admin n
1 долоо хоногийн өмнө
Сурталчилгаа

Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж, манай улсын иргэдийг залилан мэхэлж, мөнгө угааж байсан хоёр хүнийг цагдаагийнхан баривчлан шалгаж эхэллээ. Иргэн Э.Баянхүү, Ж.Төгсжаргал нар “Mongolpoker.mn” гэх цахим хуудас, аппликейшн ашиглан хүмүүсийг интернэтээр дамжуулан мөрийтэй тоглуулж, бооцоонд тавьсан мөнгийг нь өөрсдийн болон гэр бүлийн хүмүүс, ээж, ах, эгч, дүү нарынхаа арилжааны банкны дансаар дамжуулан авч байсан гэнэ.

. Шалгалтын явцад хэргийн холбогдогч нар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдээс авсан мөнгөө “Ханан зууч” гэх өөрсдийн байгуулсан компанийн дансаар дамжуулан угааж, хоёр тэрбум төгрөгөөр нь тансаг зэрэглэлийн зургаан орон сууц, “Ланд круйзер” “Лексус” загварын жийп автомашин 4-5-аар нь авсан нь тогтоогдсон талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.

Э.Баянхүү, Ж.Төгсжаргал нар БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаад ирээд хоёр жил болж буй бөгөөд энэ хугацаандаа дээрх байдлыг мөрийтэй тоглоомд донтогчдыг луйвардаж богино хугацаанд хөрөнгөжсөн бололтой. Энэ хоёр хүн цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулдаг солонгосчуудтай бүлэглэн иргэдийг луйвардах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг ч эх сурвалжууд мэдээлсэн юм. Цахимаар мөрийтэй покер тоглож байгаад их хэмжээний мөнгөө алдсан гэх гомдол цагдаагийн байгууллагад цөөнгүй ирж буй бөгөөд үүнийг судлах явцад гэмт этгээдүүд тоглогч нарын хөзрийг компьютероосоо харж байгаад луйвардаж байсан аж.

Г.РАВЖАА

 


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
1 долоо хоногийн өмнө
202.179.24.68

зѳндѳѳ их алдсандаа

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.107

алдсан хүмүүс хохь чинь мөрөөрөө мөөмөө унжуулаад мьдарч чадахгүй бол үхцгээ

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.100

naad2 buzriinhaa bvh horongiin huraaj nasaar n shorond hori

Зочин
6 хоногийн өмнө
192.82.67.93

домбо гээд бас нэг байсан саяхан хаасан өөрсдөө бөөн луйвар

луйварчдаас сэргийл хүүхдүүд минь
4 хоногийн өмнө
66.181.161.72

Алтан покер гэж бас байна. ил цагаан дээрэм хийдэг юм билээ шүү. шалгадаг газар нь арга хэмжээ аваа

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.